CS2-ийн “XSE Pro League 2026” тэмцээний эхний оролцогчид тодорлоо

by Саруул Батболд
0 comments

Хятадын Гуанжоу хотод зохион байгуулагдах CS2-ийн “XSE Pro League 2026” тэмцээний эхний оролцогчдын нэрс тодорхой боллоо. Тус тэмцээнд нийт 16 баг өрсөлдөхөөс одоогоор 6 баг нь тодорсон бөгөөд үлдсэн урилгуудыг зургаадугаар сарын 4-ний өдрийн VRS чансааны дагуу багуудад тараах аж.

Тэмцээний нийт шагналын сан $1,000,000 бөгөөд үүнийг тоглогчид болон клубуудад тус бүр $500,000-оор хэсэгчлэн хувааж олгох юм байна. Тэмцээний ялагч баг $200,000-ийн шагнал хүртэхээс гадна тухайн багийн клуб нэмэлтээр $60,000-ийн урамшуулал авах ажээ.

Уг тэмцээн долоодугаар сарын 1-нээс 12-ны хооронд үргэлжлэх бөгөөд дараах хоёр шаттайгаар явагдана:

  • Хэсгийн шат: Долоодугаар сарын 1-нээс 5-ны өдрүүдэд швейцар системээр явагдаж, шилдэг 8 баг дараагийн шатанд шалгарна.
  • Плей-офф: Хасагдах шатны шийдвэрлэх тоглолтууд долоодугаар сарын 9-нөөс 12-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

Эхний оролцогч багууд:

  • Legacy
  • bb team
  • 9z
  • Alliance
  • EYEBALLERS
  • Ninjas in Pyjamas
XSE Pro League 2026

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй