CS2 гарснаас хойш NAVI баг анх удаа HLTV чансааны топ-10-аас мултарлаа

0 comments

HLTV портал Counter-Strike 2-ын багуудын дэлхийн чансаагаа шинэчиллээ. CS2 гарсан цагаас хойш NAVI багийн бүрэлдэхүүн анх удаа шилдэг 10 багийн жагсаалтаас гарлаа. Одоогоор тус баг BB Team-д байр сууриа алдан 11 дүгээр байрт бичигдэж байна.

HLTV чансааны шилдэг 10 баг:

  1. Spirit
  2. Vitality
  3. FURIA
  4. MOUZ
  5. Aurora
  6. Falcons
  7. Legacy
  8. G2
  9. BB Team
  10. FUT

Өмнө нь NAVI баг тааруу амжилтын улмаас хамгийн сүүлд 2019 онд HLTV-ийн топ-10-аас хасагдаж байв. Мөн 2023 оны зун тус баг чансааны 30 дугаар байр хүртэл ухарч байсан бөгөөд тухайн үед олон улсын буюу англи хэлтэй бүрэлдэхүүн рүү шилжих шинэ тоглогчдын цөмийг бүрдүүлсэнтэй холбоотой байсан юм.

Харин Монголын “The MongolZ” баг тус чансааны 20 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.

CS2 гарснаас хойш NAVI баг анх удаа HLTV чансааны топ-10-аас мултарлаа
CS2 гарснаас хойш NAVI баг анх удаа HLTV чансааны топ-10-аас мултарлаа

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй