Монголын The MongolZ баг өнөөдөр 23:00 цагаас Германы BIG багтай 1win Private Club Season 2 тэмцээний дээд хүснэгтийн хагас шигшээд тоглоно. Сербийн Белград хотод болж буй тус тэмцээн 100 мянган ам.долларын шагналын сантай бөгөөд нийт найман баг өрсөлдөж байна.
The MongolZ тэмцээний эхний тоглолтдоо Alliance багийг 2:0 харьцаагаар буулган авч дээд хүснэгтийн хагас шигшээд шалгарсан. Харин BIG эхний шатанд PRIVATE багийг мөн 2:0-ээр хожсоноор The MongolZ-ийн дараагийн өрсөлдөгч болжээ.
Хожсон баг дээд хүснэгтийн финалд шалгарна
Өнөөдрийн тоглолт BO3 буюу гурван map-аас хоёрт нь түрүүлж ялсан баг цувралд хожих форматаар явагдана. The MongolZ BIG-ийг хожвол дээд хүснэгтийн финалд шалгарна. Харин ялагдсан баг тэмцээнээс шууд хасагдахгүй, доод хүснэгтэд шилжин өрсөлдөөнөө үргэлжлүүлэх боломжтой.
The MongolZ-ийн одоогийн бүрэлдэхүүнд bLitz, cobrazera, Techno, 910, nin9 нар багтаж байна.

Баг аравдугаар сарын эхээр бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулсан тул шинэ тоглогчидтойгоо хэрхэн уялдах, тоглолтын зохион байгуулалтаа хэр хурдан тогтворжуулах нь энэ тэмцээний гол анхаарах үзүүлэлтүүдийн нэг болж байна.
The MongolZ үргэлжийн адил 1xBet Mongolia-ийн дэмжлэгтэйгээр тоглож байна.