The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээ анхны тэмцээндээ аваргаллаа

0 comments

Монголын The MongolZ баг CS2-ийн 1win Private Club Season 2 тэмцээнд түрүүлж, 14 сарын дараа дахин цом хүртлээ. Тэд гранд финалд pvision багийг 3:0 харьцаагаар хожиж, аваргын цом болон 25 мянган ам.долларын шагналын эзэн болсон байна.

Энэ нь The MongolZ-ийн хувьд Esports World Cup 2025 тэмцээнд түрүүлснээс хойших анхны цом болжээ.

Мөн Белградад болсон энэ тэмцээн шинэчлэгдсэн бүрэлдэхүүний албан ёсны дебют байв. Багийн үндсэн бүрэлдэхүүнд Анарбилэг “cobrazera” Ууганбаяр эргэн ирж, The Huns багаас 28 настай Есүптөмөр “nin9” Гантулга шинээр нэгдсэн юм.

Бүрэлдэхүүний өөрчлөлтийн дараах эхний том амжилт

Азбаяр “Senzu” Мөнхболд сэлгээнд шилжиж, улмаар багаас явсан бол Аюуш “mzinho” Батболд BC.Game-д нэгдсэнээр The MongolZ-ийн бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт орсон.

Үүний дараа Гарьдмагнай “bLitz” Бямбасүрэн-гийн ахалсан багийн тоглолт тогтворгүй болж, тир-1 түвшний формоо эргүүлэн олоход хүндрэлтэй байсан гэж эх сурвалжид дурджээ.

Major-ын өмнөх чухал ялалт болов

The MongolZ PGL Major Singapore 2026-д оролцох урилга авах өндөр боломжтой байсан ч сүүлийн үеийн форм нь Major-ын хоёрдугаар шатанд шууд уригдах эрхэд эрсдэл үүсгэж байжээ. Харин 1win Private Club Season 2-т түрүүлснээр энэ эрсдэл мэдэгдэхүйц буурсан гэж эх сурвалжид тэмдэглэсэн байна.

The MongolZ шинэ бүрэлдэхүүнтэйгээ анхны тэмцээндээ аваргаллаа

The MongolZ тус тэмцээнд 1xBet-ийн дэмжлэгтэй оролцжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй