Албан ёсоор: ultimate «Team Liquid» багаас гарч, шинэ багтаа нэгдлээ

0 comments

Польшийн кибер спортын Betclic Apogee байгууллага 22 настай мэргэн бууч Роланд «ultimate» Томковякийг багтаа элсүүлснээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрээр Team Liquid-ээс шилжин ирж, өмнө нь Алек «hades» Мишкевичийн эзэлж байсан AWPer-ийн байр суурийг нөхөхөөр болсон байна.

ultimate нь 2024 оны 7-р сараас эхлэн Liquid-ийн бүрэлдэхүүнд тоглож эхэлсэн. Анхандаа AWP-ээр дайчин, агрессив тоглолт үзүүлэн олныг гайхшруулж байсан ч хожим нь хувийн үзүүлэлт нь буурснаар энэ зун Liquid түүний орон зайд Жоржи «Jorko» Митевийг авсан юм.

Роланд хэдийнээ Betclic-ийн дөрвөн тоглогчийн хамт Польшийн шигшээ багт тоглож, тэднийг Esports Nations Cup тэмцээнд шалгарахад нь томоохон туслалцаа үзүүлээд амжжээ. Betclic баг одоогоор VRS чансааны 46-р байранд эрэмблэгдэж байна.

Betclic-ийн шинэчилсэн бүрэлдэхүүн:

  • Роланд «ultimate» Томковяк (AWPer)
  • Патрик «Demho» Томашевский
  • Войцех «Prism» Зиба (IGL)
  • Матеуш «ex1st» Витман
  • Конрад «Qlocuu» Клочек
  • Гжегож «SZPERO» Демалек (Дасгалжуулагч)

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй