007 First Light тоглоомын борлуулалт 2.2 сая хувь давлаа

by Саруул Батболд
0 comments

“Alinea Analytics” судалгааны компанийн тооцоолсноор, тагнуулчдын тухай өгүүлэх “007 First Light” тулаант экшн тоглоом зах зээлд гарсандаа ердөө долоо хүрэхгүй хоногийн дотор PC, Xbox Series болон PS5 платформ дээр нийт 2.2 сая гаруй хувь борлогджээ.

Нийт борлуулалтын хагасаас илүү хувь нь PlayStation 5 консолд ногдсон байна. Тодруулбал, “Sony” компанийн консолын эзлэх хувь 55.1 хувьтай байгаа бол PC хэрэглэгчид 33.1 хувийг, харенконд Xbox Series консол 11.8 хувийг тус тус эзэлж байна.

Шинжээчдийн мэдээлснээр, тоглоом нээлтээ хийсэн эхний өдрөө л 1.5 сая орчим хувь борлогдсон бөгөөд цаашид ч тогтвортой өсөлт үзүүлсээр байгаа аж. Тус төслийн нийт валовый (нийтлэг) орлого хэдийнэ 150 сая ам.долларыг даваад байна.

Дани улсын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй төсөл

Дани улсын түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй энтертайнмент төсөл болоод буй “007 First Light” тоглоомыг бүтээхэд ойролцоогоор 202 сая ам.долларын төсөв зарцуулжээ. Тоглоомыг хөгжүүлэгч “IO Interactive” студийнхэн өөрсдийн өмнөх алдартай “Hitman” цувралын адил урт хугацааны борлуулалтад найдаж байгаа бөгөөд цаашид шинэ контентуудаар тоглоомыг тасралтгүй дэмжихээр төлөвлөж байна.

Хөгжүүлэгчид тоглоомын “TacSim” горимыг өргөжүүлж, шинэ даалгаврууд нэмэхээ баталсан бөгөөд үүнд алдарт “Aston Martin” автомашиныг жолоодох сорилт багтах аж. Үүнээс гадна, ирэх зуны сүүлээр “007 First Light” тоглоом шинээр гарах “Nintendo Switch 2” консол дээр нээлтээ хийхээр хүлээгдэж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй