VCT 2026 EMEA Stage 1: Түүхэн дэх хамгийн бага үзэлттэй “Stage 1” болов

by Саруул Батболд
0 comments

VCT 2026: EMEA Stage 1-ийн хэсгийн шатны тоглолтууд VCT-ийн түүхэн дэх “Stage 1” шатны хамгийн тааруу үзүүлэлтийг үзүүллээ. Esports Charts-ийн мэдээлснээр дундаж үзэгчдийн тоо 100 мянгад ч хүрээгүй байна.

Нийт үзсэн цаг 8 сая байсан нь өмнөх онтой харьцуулахад 30 хувиар буурсан үзүүлэлт юм. Хамгийн их буюу оргил үедээ 179.9 мянган үзэгчийг Fnatic болон Team Vitality багуудын тулаан цуглуулсан нь өнгөрсөн жилийнхээс 26.9 хувиар бага байна.

Хэдийгээр “Stage 1” шатны хувьд антирекорд тогтоосон ч, бүх цаг үеийн хамгийн бага үзэлттэй тэмцээн биш юм. Тус “цолыг” VCT 2024 EMEA Stage 2 эзэмшсэн хэвээр байна.

Үзэгчдийн тоо ийнхүү буурсан гол шалтгаан нь томоохон хүн ам зүйн бүлгүүд, тэр дундаа франц хэлээр ярьдаг үзэгчдийн сонирхол буурсантай холбоотой аж. Энэ нь Karmine Corp болон Gentle Mates багуудын үзүүлсэн тааруу амжилтаас үүдэлтэй гэж шинжээчид тайлбарлаж байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй