“Valorant”-ийн Европын бүсийн хамгийн том тэмцээн болох VCT 2026: EMEA Stage 1-ийн хэсгийн шатны дөрөв дэх долоо хоног үргэлжилж байна. Одоогийн байдлаар “Masters London” тэмцээнд оролцох эрхийн төлөөх плей-оффт өрсөлдөх нь тодорхой болсон таван багийн нэр тодроод байгаа юм.
А хэсгийн байдал: NAVI-гийн хувь заяа дээсэн дөрөөн дээр
А хэсэгт FUT Esports болон Team Liquid багууд эхний гуравт орох нь тодорхой болж, дээд хүснэгтээс (Upper Bracket) плей-оффын тоглолтоо эхлүүлэх эрхээ авлаа. Хэрэв тэд хэсгээ тэргүүлж чадвал шууд дээд хүснэгтийн хагас шигшээ рүү орох боломжтой. Мөн Gentle Mates баг шилдэг дөрөвт багтсан тул доод хүснэгтээс (Lower Bracket) ч болов тэмцээнээ үргэлжлүүлэх нь тодорхой болов.
Харин бүс нутгийнхаа хүчирхэг багуудын нэг NAVI-гийн хувьд байдал тун эгзэгтэй байна. Дөрвөн тоглолтоос ердөө ганц ялалт авсан тэд сүүлийн тойрогт “Karmine Corp”-ыг заавал хожих ёстой. Үүнээс гадна тэдэнтэй плей-оффын эрхийн төлөө өрсөлдөж буй “Heretics” болон “KC” багууд үлдсэн тоглолтууддаа хожигдох шаардлагатай байгаа нь тэдний хувь заяа бусдын гараас хамааралтай болсныг харуулж байна.

Б хэсэг: Эхний хасагдалт ба үргэлжлэх тулаан
Б хэсгээс одоогоор Fnatic болон Eternal Fire багууд плей-оффт шалгарах болзолоо хангаад байна. “Fnatic” баг шилдэг дөрөвт үлдэж доод хүснэгтийн эрхээ авсан бол “Eternal Fire” шилдэг гуравт багтсанаар дээд хүснэгтээс тоглох нь тодорхой боллоо.
Харин PCIFIC Esports баг энэ хэсэгт бүх боломжоо алдаж, хэсгийн шатнаас хасагдсан анхны баг болов. Үлдсэн хоёр эрхийн төлөө “GIANTX”, “Team Vitality” болон “BBL Esports” багууд ширүүн өрсөлдөж байгаа бөгөөд дараагийн долоо хоногийн тоглолтууд эцсийн хариуг гаргах болно.
