Valve CS2-д жижиг шинэчлэл гаргалаа

0 comments

8-р сарын 4-ний шөнө Valve Counter-Strike 2-д зориулсан шинэчлэл гаргалаа. Апдейт нь баг засах, газрын зургуудыг сайжруулах, мөн map болон тоглоомын горим бүтээгчдэд зориулсан боломжуудыг өргөжүүлэхэд чиглэжээ. Шинэчлэлийн хэмжээ 889.7 МБ байна.

Cache болон Shelter-д өөрчлөлт орлоо

Cache газрын зураг дээр хөгжүүлэгчид A-плент дээрх boost-ийг бүрэн устгасан байна. Мөн texture-ийн цоорхойнуудыг хааж, дүрсний анивчилтыг засжээ.

Shelter газрын зураг Steam Workshop дахь хамгийн шинэ хувилбар руу шинэчлэгдсэн байна. Энэ нь тухайн map-ийн тогтвортой байдал, ашиглах боломжийг сайжруулах зорилготой өөрчлөлт болжээ.

Map бүтээгчдэд шинэ боломж нэмэгдэв

Шинэчлэлийн хүрээнд custom map болон горим бүтээдэг авторуудад зориулсан scripting-ийн олон шинэ функц нэмэгдсэн байна. Ингэснээр CS2-ийн Workshop контент бүтээгчид илүү өргөн боломжтой болж байна.

Мөн гранаттай холбоотой чухал багийг засжээ. Өмнө нь гранатыг хана болон texture-ээр нэвт шидэх боломжтой байсан алдааг энэ шинэчлэлээр арилгасан байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй