Dota 2-ийн оны гол тэмцээн болох The International 2026-ийн эхний тоглолтуудын хослол тодорчээ. Тэмцээн 8-р сарын 13-нд Хятадын Шанхай хотын Oriental Sports Center аренад эхэлнэ.
Нийт 16 баг дэлхийн аваргын төлөө өрсөлдөх бөгөөд хэсгийн шат швейцар системээр явагдана. Бүх тоглолт BO3 форматаар болох юм.
Швейцар шатны шилдэг гурван баг шууд плей-оффт шалгарна. Харин 4-13-р байр эзэлсэн багууд нэмэлт хасагдах шатанд тоглож, үлдсэн багууд тэмцээнээ дуусгах юм.
The International 2026-ийн шагналын сан одоогоор 2.78 сая ам.доллараас давсан байна. Энэ хэмжээ финалын шат ойртох тусам багцын борлуулалтын орлогоос шалтгаалан өсөх боломжтой гэж мэдээлжээ.
Плей-офф 8-р сарын 20-нд эхэлнэ
Үндсэн шат буюу плей-оффт нийт 8 баг оролцоно. Энэ шат Double-elimination форматаар явагдаж, 8-р сарын 20-нд эхлэхээр төлөвлөгдсөн байна.
Тэмцээний гранд финал 8-р сарын 23-нд болно. Шийдвэрлэх тоглолт BO5 форматаар явагдах юм.



