“PUBG MOBILE” тоглоомыг хөгжүүлэгчид домогт “Наруто: Хар салхины шастир” (Naruto: Shippuden) аниме цувралтай хамтран ажиллахаар болсноо албан ёсоор зарлалаа. Уг мэдэгдлийг тэд тоглоомын албан ёсны X хуудсаараа дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.
“Нарутогийн шинэ бүлэг тун удахгүй эхлэх гэж байна”
Хөгжүүлэгчид уг анонсыг “Нарутогийн шинэ бүлэг тун удахгүй эхлэх гэж байна” хэмээх сонирхолтой тайлбартайар оруулсан бөгөөд одоогоор шинэчлэлт гарах тодорхой хугацаа болон хамтын ажиллагааны нарийн деталь мэдээллийг хараахан зарлаагүй байна.
Энэхүү сурталчилгааны аянд “Нинджанууд цугларцгаа!” (Ninjas Assemble!) гэсэн уриа бүхий постер багтжээ. Уг зураг дээр PUBG тоглоомын үндсэн дүр болох 3-р түвшний дуулга өмссөн дайчин Наруто аниме ертөнцийн нинджа нарын хийдэг гарын тусгай хөдөлгөөнийг үзүүлж буйг дүрсэлсэн байна.
Өмнөх амжилттай хамтралууд
“PUBG MOBILE” нь өмнө нь дэлхийн алдартай аниме франчайзуудтай амжилттай нэгдэж байсан түүхтэй билээ. Тэдгээрийн дунд дараах алдартай бүтээлүүд багтдаг:
- Dragon Ball Super
- Jujutsu Kaisen
- Neon Genesis Evangelion