Sony компани 20 гаруй тоглоомыг танилцуулсан нүсэр State of Play арга хэмжээгээ зохион байгууллаа. Үзэгчид “God of War”, “Until Dawn” цувралуудын хүлээлт үүсгээд байсан шинэ ангиуд, “Wolverine”-ы шинэ геймплэй бичлэг болон бусад олон сонирхолтой төслүүд, римейкүүд, нээлтийн товнуудыг хүлээн авлаа.
Арга хэмжээний үеэр зарлагдсан гол мэдээллүүдийг багцлан хүргэж байна.
Гол хитүүд болон гэнэтийн анонсууд
God of War Laufey зарлагдлаа
Sony Santa Monica студи “God of War Laufey” нэртэй цувралын шинэ үндсэн ангийг зарлаж, шууд дамжуулалтыг жинхэнэ утгаар нь тэсрэлтээр дүүргэлээ. Үзэгчдэд бүхэл бүтэн 20 минутын тоглолтын явцыг (геймплэй) харуулсан байна. Тоглоомын гол дүрээр Кратосын скандинав эхнэр, Атрейн ээж болох Фей (Шударга Лаувейя) тодорчээ. Үйл явдал хойд насанд өрнөх бөгөөд Фей домгийн янз бүрийн фракцуудын эсрэг тэмцэх аж.
Marvel’s Wolverine-ы 7 минутын геймплэй
Insomniac Games студи Росомахагийн тухай тулаант тоглоомынхоо урт хэмжээний бичлэгийг эцэст нь нэг юм дэлгэлээ. 7 гаруй минут үргэлжлэх трэйлер нь Логаны алдартай догшин, ширүүн тулааны хэв маягийг тод харуулж байна. Хөгжүүлэгчид:
“Хүмүүс болон мутантуудын хувь заяа дэнсэн дээр байх үед дэлхий ертөнцөд баатар хэрэгтэйг Логан мэддэг. Гэхдээ тэд Росомахагаар л сэтгэл хангалуун байхаас өөр аргагүй болно” хэмээжээ.
Until Dawn бүрэн хэмжээний үргэлжлэлтэй болно
Sony компани Until Dawn 2 тоглоомыг албан ёсоор баталлаа. Алдартай интерактив аймшгийн тоглоомын үргэлжлэл ирэх жил (2027 онд) худалдаанд гарна. Төслийг Ливерпүүлийн “Firesprite” студи хөгжүүлж байна.
Rayman Legends Retold эргэн ирэлт
Олон тооны мэдээлэл цацагдаж байсны дараа Ubisoft компани 2013 оны сонгодог платформ тоглоомын 3D римейк болох Rayman Legends Retold-ыг албан ёсоор зарлалаа. Тоглоом энэ оны 10 дугаар сард консол болон ПК дээр гарах бөгөөд бүрэн шинэчлэгдсэн 3D график, цоо шинэ тоглоомын ертөнц, “Kung Foot” горим болон домогт хамтран тоглох (кооператив) горимыг санал болгож байна.
Control Resonant
Remedy студи физикийн ердийн хуулиудад захирагдахаа больсон ертөнцийг харуулсан Control Resonant тоглоомын шинэ харанхуй трэйлерийг үзүүлэв. Нээлт нь 9 дүгээр сарын 24-нд товлогджээ.
Нээлтийн тов, хойшлогдсон тоглоомууд болон шинэ трэйлерүүд
- Silent Hill: Townfall (9 дүгээр сарын 24): Шотландын “Screen Burn” студийн хөгжүүлж буй сэтгэл зүйн аймшгийн тоглоом ирэх намар гарна гэдгийг Konami зарлалаа.
- Dune: Awakening (9 дүгээр сарын 22): Фрэнк Хербертийн ертөнцөөс сэдэвлэсэн MMO амьд үлдэх тоглоом PS5 болон Xbox Series X/S дээр гарна. Консол хувилбар нь шинэ ганц тоглогчийн горим болон хүндрэлийн уян хатан тохиргоотой байх аж.
- Ace Combat 8: Wings Of Theve (10 дугаар сарын 2): Нислэгийн симулятор тоглоом 2026 оны 10 дугаар сарын эхээр худалдаанд гарна. Deluxe Edition авсан хэрэглэгчид 9 дүгээр сарын 28-наас эхлэн тоглох боломжтой.
- Onimusha: Way of the Sword (9 дүгээр сарын 25): Capcom уг тоглоомын шинэ трэйлерийг үзүүлснээс гадна демо хувилбарыг нь өнөөдрөөс татаж авахаар нээжээ.
Хугацаа нь хойшлогдсон төслүүд:
- Tomb Raider: Legacy of Atlantis: Crystal Dynamics студи Unreal Engine 5 дээрх римейкийн шинэ трэйлерийг үзүүлсэн ч, тоглоомын уур амьсгалыг хадгалах үүднээс нээлтийг 2027 он хүртэл хойшлууллаа.
- Phantom Blade Zero: Нээлтийн хугацааг 9 дүгээр сарын 9-өөс 10 дугаар сарын 29 болгон шилжүүлжээ. Бүтээгч Soulframe хөгжүүлэлтийн багт тоглоомыг гүйцээж зүлгэх нэмэлт хугацаа хэрэгтэй байгааг хэлж, шүтэн бишрэгчдээс хүлцэл өчсөн байна.
Бусад сонирхолтой анонсууд
- Bancho the Chef: Хит болсон “Dave the Diver”-ийг бүтээгчдээс гаргаж буй бие даасан шинэ тоглоом. PS5-д зориулсан энэхүү спин-оффын гол дүрээр хүн бүрийн хайртай тогооч Банчо тодорно.
- Kemuri: Икуми Накамурагийн өвөрмөц стильтэй тулаант тоглоом. Ёкай (хий үзэгдэл) ангуучид аварга том мегаполис хотод чөтгөрүүдтэй тэмцэх бөгөөд 2027 онд нээлтээ хийнэ.
- The Lost Wild: Үлэг гүрвэлүүдтэй, амьд үлдэх аймшгийн симулятор. Тоглоом нь тоглогчоос ажиглалт, зөн совин, амьсгаагаа цагт нь дарах чадварыг шаардана.
- Stuntman: Hollywood: Saber Interactive компани Universal-ийн албан ёсны лицензтэй (Fast & Furious, Back to the Future, Knight Rider) каскадёрын үзүүлбэртэй, аркад уралдааны тоглоомоо зарлалаа.
- Dynasty Warriors 3: Complete Edition Remastered: Сонгодог тулаант тоглоомын PS5-д зориулсан бүрэн хэмжээний шинэчилсэн хувилбар гарна.
- Marvel Tōkon: Fighting Souls: Arc System Works студи өөрсдийн тулаанчдын багт “The Knights of Doom” хэмээх шинэ багийг танилцууллаа.