“FURIA” баг “BLAST Rivals 2026 S2” тэмцээнд түрүүллээ

0 comments 2 үзэлт

Бразилын “FURIA” баг “BLAST Rivals 2026 S2” тэмцээний шигшээ тоглолтод “Team Spirit” багийг буулган авч, аваргаар тодорлоо.

Эхний map дээр Өмнөд Америкийн баг ширүүн өрсөлдөөний эцэст 13:11 харьцаатайгаар ялалт байгуулсан байна. Харин “Dust II” map дээр эхний хагаст бага зэргийн давуу байдалтай байсан “FURIA” хоёрдугаар хагаст илт илүүрхэн тоглож, 13:5-аар хожжээ.

Шийдвэрлэх “Mirage” map мөн л тэнцүүхэн өрсөлдөөнөөр эхэлсэн боловч “Team Spirit” энэ финалын турш давтагдсан алдаагаа дахин гаргаж, хоёрдугаар хагаст тун тааруу тоглосноор 8:13 харьцаатайгаар ялагдсан байна.

Шигшээ тоглолт болон тэмцээний шилдэг тоглогчоор (MVP) Кайке «KSCERATO» Серато тодорлоо. “BLAST Rivals 2026 S2”-ын аваргын цом нь “FURIA” багийн сүүлийн нэг сарын хугацаанд хүртсэн гурав дахь түрүү болж байна. Тэд үүнээс өмнө “Thunderpick World Championship” болон “PGL Masters Bucharest 2026” тэмцээнүүдэд түрүүлээд байсан юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй