“FaZe” баг дараалан хоёр ялагдал хүлээснээр “PGL Cluj-Napoca 2027” тэмцээний хаалттай сонгон шалгаруулалтын тэмцээнээ өндөрлүүллээ. Тэд эхний тоглолтдоо “fnatic” багт 1:2 харьцаатайгаар хожигдсон байна. “FaZe” эхний “Mirage” map дээр 13:7-гоор ялсан ч “Anubis” дээр 7:13, “Ancient” дээр 6:13-аар тус тус дийлджээ. Эхний map-д jcobbb-ийн оронд “FaZe”-ийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч enkaay J тоглосон байна.
Доод шат руу унасны дараа “FaZe” баг “HEROIC”-той таарч 0:2 харьцаатайгаар (“Mirage” дээр 13:16, “Ancient” дээр 8:13) ялагдлаа. Ийнхүү тус баг 7-8 дугаар байр эзэлж, үндсэн тэмцээнд оролцох эрхээ авч чадсангүй.
Үүний зэрэгцээ “fnatic” баг “FaZe”-ийг хожсоныхоо дараа “magic”-ийг 2:0-ээр буулган авч, дээд шатны финалд шалгарсан байна. Ингэснээр тус баг “PGL Cluj-Napoca 2027”-гийн эрхийг авах хоёр боломжтой боллоо.

Хаалттай сонгон шалгаруулалтын ялагчид “PGL Cluj-Napoca 2027” тэмцээнд оролцох эрхийг хүртэх юм.