Францын Парис хотын “Paris Expo Porte de Versailles” танхимд зохион байгуулагдсан Esports World Cup 2026 тэмцээний рапид шатрын төрөл 8-р сарын 11-нээс 15-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Esports Foundation, ESL FACEIT Group болон Chess.com платформ хамтран зохион байгуулсан тус тэмцээнд дэлхийн шилдэг 22 шатарчин өрсөлдөж, нийт 1,500,000 ам.долларын шагналын санг хуваарилсан юм.
Тэмцээний аваргаар Норвегийн Их мастер Магнус Карлсен тодорч, гранд-финалд “Best of 3” цувралаар Денис Лазавикийг 2:0 харьцаатайгаар буулган авлаа. Ийнхүү тэрээр аваргын 250,000 ам.доллар болон 1,000 клуб багийн оноог хүртсэн бол дэд байр эзэлсэн Денис Лазавик 190,000 ам.долларын шагнал авсан байна.
Гуравдугаар байрын төлөөх тоглолтод АНУ-ын Их мастер Хикару Накамура Францын Алиреза Фируджаг 4:1 харьцаатайгаар ялснаар хүрэл медаль хүртэж, 145,000 ам.долларын эзэн болжээ.
