Мадридын “Реал”-ын одон CS2-ын домогт багт хөрөнгө орууллаа

2 comments 50 үзэлт

Мадридын “Реал” клубийн хаалгач Тибо Куртуа болон Испанийн бизнесмен Гонсало Вило нар цахим спортын Astralis байгууллагыг эзэмшдэг Fusion Esports Group компанийн хөрөнгө оруулагчид боллоо.

Хөрөнгө оруулалтыг Куртуа болон Вило нарын хамтран байгуулсан, удирдах хамтрагчаар нь ажилладаг Мадрид хотод байрлалтай NXTPLAY Capital компаниар дамжуулан хийсэн байна.

NXTPLAY нь спорт, медиа болон технологийн зааг дээрх төслүүдээр мэргэшдэг бөгөөд Astralis нь Францын “Ле-Ман”, Испанийн “Экстремадура”, Бельгийн “Генк” зэрэг хөлбөмбөгийн клубуудын хамт тэдний хөрөнгө оруулалтын багцад нэгдэв.

You may also like

2 comments

Цогтбаатар 10 сар 2, 2026 - 02:29

Цаашид энэ баг бүр аймаар тоглох байх даа, мөнгө нь ороод ирлээ

Reply
Болдбаатар 10 сар 2, 2026 - 02:33

CS2 одоо үнэхээр том спорт болжээ

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй