Францын Counter-Strike-ийн мэргэжлийн тоглогч асан, стример Малек “maleK” Беннуива 35 насандаа эмгэнэлтэйгээр амиа алдлаа.
Энэхүү хэрэг явдал есдүгээр сарын 26-ны орой Экс-ан-Прованс хотод болжээ. Түүнээс сэтгэл зүйг нь түгшээсэн мессеж хүлээн авсан экс найз охин нь уг эрэгтэйг амиа хорлох бодолтой байгаа талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байна.
Оройн 20:00 цагийн орчимд хууль сахиулагчид зэвсэглэсэн цахим спортчин залуугийн барьцаалан бэхэлсэн гэрт иржээ.
Цагдаагийн газар болон RAID тусгай бүлгийнхэн түүнтэй хэдэн цагийн турш хэлэлцээ хийсэн боловч тэрээр өөрийгөө буудсан бөгөөд авсан шархныхаа улмаас өглөө нь эмнэлэгт нас баржээ.
maleK нь цахим спортын карьераа 2011 онд CS:Source тоглоомоор эхлүүлж, Францын CS:GO тавцанд нэр хүндтэй нэгэн болсон юм. Тэрээр beGenius болон Epsilon багуудын нэр дээр тоглож байв. Замналаа өндөрлүүлснийхээ дараа Беннуива өөрийгөө стриминг болон контент бүтээхэд бүрэн зориулж, YouTube дээр 130 мянга гаруй дагагч, Twitch платформ дээр 155 мянга гаруй фолловер цуглуулж чадсан юм.