Gen.G баг LYON-ийг буулган авч, “Worlds 2026”-ийн хагас шигшээд шалгарлаа

0 comments 4 үзэлт

БНСУ-ын цахим спортын “Gen.G” баг “League of Legends” төрлийн 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (Worlds 2026) шөвгийн наймын тоглолтод Умард Америкийн “LYON” багийг илт давуу буулган авлаа.

Цуврал тоглолт 3:0 харьцаатайгаар “Gen.G”-ийн үнэмлэхүй ялалтаар өндөрлөв.

Ингэснээр “LYON” баг тэмцээнийг орхиж 5-8 дугаар байрт шалгарсан нь тус байгууллагын түүхэн дэх хамгийн өндөр амжилт болсон бөгөөд тэд уг дэлхийн аваргад үлдээд байсан Умард Америк тивийн сүүлчийн төлөөлөл байсан юм.

11 дүгээр сарын 7-нд болох хагас шигшээ шатанд “Gen.G” баг өмнөх шатанд “Top Esports”-ийг тэмцээнээс хасаад буй БНХАУ-ын “Invictus Gaming” (iG) багтай тунан тоглохоор боллоо.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй