Worlds 2026 тэмцээний плей-офф шатны оноолт тодорлоо

0 comments

“League of Legends”-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний швейцар систем буюу “Swiss Stage”-ийн шат албан ёсоор өндөрлөлөө. Ингэснээр плей-офф шатанд шалгаран өрсөлдөх шилдэг найман баг тодорхой болсон байна.

Шөвгийн наймын оноолтууд:

  • Dplus — Bilibili Gaming
  • T1 — Karmine Corp
  • Gen.G — LYON
  • Top Esports — Invictus Gaming

Плей-офф шатны тоглолтууд 11 дүгээр сарын 4-нд эхлэх бөгөөд бүх тоглолт Bo5 (таван тоглолтоос түрүүлж гурав хожих) форматаар явагдах юм.

“Worlds 2026” тэмцээн 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд АНУ-д зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт шагналын сан нь 5 сая ам.доллар билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй