Karrigan: “m0NESY бол миний хамт тоглож байсан хамгийн шилдэг мэргэн буудагч”

by Саруул Батболд
0 comments

Team Falcons багийн тоглогч Финн “karrigan” Андерсен “HLTV.org” сайтад өгсөн ярилцлагадаа багийнхаа мэргэн буудагч (AWPer) Илья “m0NESY” Осиповын талаарх сэтгэгдлээ хуваалцжээ.

“Үнэнийг хэлэхэд, тэр бол үнэхээр гайхалтай тоглогч. Миний хамт тоглож байсан мэргэн буудагчдаас тэр хамгийн шилдэг нь гэж би бодож байна. Тэр маш хурдтайгаас гадна раундын явцад сэтгэн бодох чадвар нь гайхалтай. Миний хувьд түүний тэрхүү бүтээлч ухааныг хэрхэн бүрэн нээж ашиглах вэ гэдэг л хамгийн чухал асуудал байлаа.

Жишээ нь, тэр ‘Би сэлгээг (rotation) хянаж байна’ гэж хэлэх үед би түүний яг аль хэсгийг хааж байгааг нь тэр дор нь ойлгож, түүний өгсөн мэдээлэл дээр үндэслэн раундын дунд үеийн тактикаа шууд боловсруулах шаардлага гардаг. Бидний ярианаас ажиглахад тэр намайг болон миний раундын дунд үед юу хүсэж байгааг аль хэдийн ойлгодог болсон мэт санагддаг. Тэр өөрөө ч миний дараагийн алхам юу байх вэ, миний санаа хэрхэн хэрэгжих вэ гэдгийг урьдчилан таамаглахыг хичээдэг.

Бидний дунд маш өвөрмөц ойлголцол, ‘хими’ бүрэлдсэн гэж бодож байна. Тэр бол миний хамгийн их анхаарал хандуулдаг тоглогч. Би түүнийг зөвхөн эхний аллагуудыг (opening kills) хийлгээд зогсохгүй, тоглолтын янз бүрийн нөхцөл байдалд хэрхэн оруулах вэ гэдэгт төвлөрдөг. Тэр эхний тулаануудад ямар ч байсан ялна, гол нь багийн тоглолт дотор түүнийг хэрхэн илүү сонирхолтой байрлалд тоглуулах вэ гэдэгт л байгаа юм. Хэзээ системийн гадуур тоглох вэ, хэзээ туслах үүрэг гүйцэтгэж гранат шидэх вэ гэдгийг тэр өөрөө мэдэрдэг.

Тэр бүхнийг чаддаг ч хамгийн гол хүч нь ‘бүтээлч байдал’ гэж би хардаг. Тийм ээ, тэр хурдан, гэхдээ раундын дунд үе буюу 3v3, 4v4 нөхцөл байдалд түүний гаргаж буй бүтээлч шийдвэрүүд үнэхээр онцгой. Би яг үүнийг нь улам хөгжүүлэхийн зэрэгцээ өөрөө ч түүнээс суралцаж, түүний тоглолтыг харах өнцөгт нь тааруулж өөрийн удирдлага болон харилцан ажиллагаагаа сайжруулахыг хүсэж байна. Тэр үнэхээр ер бусын тоглогч” хэмээн Karrigan өгүүлжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй