HLTV портал 2026 оны 8-р сарын 3-ны байдлаарх CS2-ийн дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг нийтэллээ. Falcons баг зургаа дахь долоо хоногоо дараалан жагсаалтыг тэргүүлж байгаа бөгөөд одоогоор 912 оноотой байна.
BLAST Bounty-ийн финалд шалгарсан Spirit 793 оноотойгоор хоёрдугаар байр руу дэвшсэн бол FURIA 693 оноотойгоор гуравдугаар байрт эргэн оржээ.
Vitality дөрөвдүгээр байр руу ухарч, MOUZ топ-5-д орлоо
Vitality 2025 оны 2-р сараас хойш анх удаа дөрөвдүгээр байр руу бууж, 681 оноотой болсон байна. Харин BLAST Bounty S2 тэмцээний аварга MOUZ долоо хоногийн дотор таван байр ахиж, 503 оноотойгоор топ-5-д багтжээ.
NAVI дахин байр алдаж, 483 оноотойгоор зургаадугаарт бичигдлээ. Өмнөд Америкийн 9z баг мөн нэг байр ухарч, 414 оноотойгоор долоодугаар байрт орсон байна.
Aurora болон G2 байрлалаа хадгалж, найм болон есдүгээр байрт хэвээр үлджээ. Aurora 351 оноотой бол G2 328 оноотой байна. Харин bb team долоо хоногийн дотор гурван байр алдаж, 317 оноотойгоор эхний аравт багтсан хэвээр үлдлээ.
The MongolZ 14-р байрт бичигдэв
The MongolZ баг харамсалтай нь хоёр байр ухарч, одоо 14-р байрт бичигдэж байна. Энэ нь BLAST Bounty 2026 Season 2 тэмцээнд FaZe-д хожигдсоны дараах өөрчлөлт болжээ.

Шинэ бүрэлдэхүүнтэй тоглож буй The MongolZ удахгүй хэмнэлээ олж, 1xBet-ийн дэмжлэгтэйгээр дахин ялалтууд авчирна гэж хөгжөөн дэмжигчид найдаж байна.