Lil Tecca “Fortnite Festival”-ийн шинэ улирлын хедлайнер боллоо

0 comments

Рэппер Тайлер-Жастин Шарп буюу олноо Lil Tecca нэрээрээ алдаршсан уран бүтээлч джаз-поп дуучин Laufey-г залгамжлан “Fortnite Festival”-ийн шинэ улирлын хедлайнераар тодорлоо.

Шинэ улирал 7-р сарын 30-нд эхлэх бөгөөд Lil Tecca нь 2024 оны эхээр Snoop Dogg хедлайнер хийснээс хойш тус фестивалд оролцож буй анхны рэп уран бүтээлч болж байна. “Fortnite Festival” нь 2023 оны төгсгөлд Fortnite тоглоом дотор нэмэгдсэн хэмнэлийн тоглоом (rhythm game) бөгөөд өмнөх улирлуудад The Weeknd, Billie Eilish, Sabrina Carpenter зэрэг дэлхийн одууд хедлайнераар оролцож байв.

Тоглоомд нэмэгдэх дуунууд ба контент

Арга хэмжээний хүрээнд тоглоомд түүний дараах дөрвөн дуу нэмэгдэнэ:

  • «Ransom»
  • «Dark Thoughts»
  • «Love Me»
  • «500lbs»

Epic Games-ийн мэдээлснээр “Neon Dreams Music Pass” цуглуулгаар дамжуулан шинэ контентуудыг нээх боломжтой:

  • Tour Ready Lil Tecca Outfit — уран бүтээлчийн дүр
  • Mic Mace — микрофон хэлбэртэй сүх (pickaxe)
  • Tecca’s World Back Bling — үүргэвчний чимэг
  • Dopamine — концерт аялан тоглолтын загвартай гитар

Тоглоомын сүлжээ дэлгүүрт мөн нэмэлт зүйлс худалдаалагдана. Үүнд “Ransom Toon” хувилбар дүр, We Love You Tecca цомгоос сэдэвлэсэн микрофоны суурь, “Dopamine Blades” сүх болон аятайгаа таарч хөдлөх “Dark Thoughts” эмот (emote) зэрэг багтжээ.

Замналын сонирхолтой баримт

Lil Tecca нь карьераа анх Xbox Live сүлжээгээр дамжуулан найзуудтайгаа рэп хийж эхлүүлж байжээ. Тэрээр 2025 онд Grand Theft Auto: Vice City тоглоомын “Fever Flash FM” радио сувгаас сэдэвлэн бүтээсэн “Dopamine” нэртэй тав дахь цомгоо гаргаж байсан юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй