Dota 2-ын оны хамгийн том тэмцээн болох The International 2026-ийн хэсгийн шатны эхний тойргийн тоглолтууд өндөрлөлөө. Нийт 16 баг эхний тоглолтоо Best-of-3 (Bo3) форматаар хийсэн бөгөөд үр дүнд нь багууд хожсон (1-0) болон хожигдсон (0-1) гэсэн хоёр хэсэгт хуваагдаад байна.
1-0 амжилттай багууд (Хожсон): Team Falcons, Iron Wolves, BB Team, Team Vision, Team Spirit, Team Liquid, Aurora Gaming, Team Yandex.
0-1 амжилттай багууд (Хожигдсон): LGD Gaming, Nigma Galaxy, OG, Team Resilience, Xtreme Gaming, Vici Gaming, GamerLegion, Huligan.
Эхний тойргийн тоглолтын үр дүнгүүд:
- Team Falcons 2:1 LGD Gaming
- Nigma Galaxy 0:2 Iron Wolves
- BB Team 2:0 OG
- Team Vision 2:1 Team Resilience
- Team Spirit 2:0 Xtreme Gaming
- Team Liquid 2:0 Vici Gaming
- Aurora Gaming 2:0 GamerLegion
- Team Yandex 2:0 Huligan
Одоо багуудыг хоёрдугаар тойргийн тоглолтууд хүлээж байна. 1-0 амжилттай яваа багууд хоорондоо тулах бол 0-1 амжилттай байгаа багууд тэмцээний анхны хожлоо авахын төлөө өөр хоорондоо өрсөлдөх юм.