EWC 2026: 100 Thieves, BIG, K27 болон JiJieHao багууд сүүлчийн эрхүүдийг авлаа

0 comments

Парист болсон нээлттэй сонгон шалгаруулалтаас K27, 100 Thieves, BIG болон JiJieHao багууд амжилттай шалгарч, Esports World Cup 2026 (EWC)-ийн CS2 тэмцээнд оролцох сүүлчийн эрхүүдийг эзэмшлээ. Харин тус тэмцээнд өрсөлдсөн BC.Game, Liquid зэрэг нэртэй багууд эрхээ авч чадалгүй мултарсан байна.

Гурван өдөр үргэлжилсэн урьдчилсан шатанд 64 гаруй баг олгогдсон 4 эрхийн төлөө өрсөлдсөн бөгөөд хэсгийн шатнаас 32 баг хасагдаж, плей-оффын ганц өдөр шийдвэрлэх тоглолтууд явагджээ. Эцэст нь K27, 100 Thieves, BIG, JiJieHao нар өөрсдийн цувралд ялалт байгуулснаар 2,000,000 ам.долларын шагналын сантай шийдвэрлэх тэмцээнд оролцох эрхээ баталгаажуулав.

Шийдвэрлэх тоглолтын үр дүнгүүд:

  • Fnatic 1:2 K27
  • BIG 2:1 Sashi
  • JiJieHao 2:1 HOTU
  • 100 Thieves 2:0 1win

EWC 2026 тэмцээнд нийт 32 баг хүч үзнэ. Үүний 27 нь шууд урилгаар, 5 нь урьдчилсан шатнаас шалгарчээ.

EWC 2026 тэмцээнд оролцох 32 багийн бүрэн жагсаалт: Legacy, FURIA, Wildcard, M80, The MongolZ, TYLOO, Team Vitality, Team Spirit, Team Falcons, Natus Vincere, MOUZ, Aurora Gaming, GamerLegion, Astralis, FUT Esports, G2 Esports, PARIVISION, 9z Team, B8, BetBoom Team, magic, paiN Gaming, MIBR, Luminosity, FaZe Clan, Ninjas in Pyjamas, 3DMAX, Lynn Vision Gaming, K27, BIG, 100 Thieves, JiJieHao.

Esports World Cup 2026-ын Counter-Strike 2 тэмцээн 8-р сарын 12-ноос 23-ны өдрүүдэд Парис хотын хоёр өөр танхимд зохион байгуулагдана. Багууд 2 сая ам.долларын шагналын сан болон байгууллагынхаа EWC нэгдсэн чансааны онооны төлөө тулалдах юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй