Esports World Cup 2026: The MongolZ багийн хэсгийн өрсөлдөгчид тодорлоо

0 comments

Esports World Cup 2026 тэмцээний зохион байгуулагчид Counter-Strike 2-ын төрөлд өрсөлдөх 32 багийг дөрвөн хэсэгт хуваан, сугалааны үр дүнг албан ёсоор мэдээллээ. Хэсэг тус бүрд шууд урилга авсан болон нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авсан шилдэг 8 баг өрсөлдөх юм.

Өнгөрсөн жилийн аварга манай The MongolZ баг 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэйгээр аварга цолоо хамгаалах аяллаа D хэсгээс эхлүүлэхээр боллоо. Тэдний хэсэгт NAVI, FURIA, paiN Gaming, 3DMAX зэрэг хүчирхэг өрсөлдөгчид багтсан байна. Хэсгийн эхний тоглолтууд багуудын цаашдын хасагдах шатны эрэмбийг тодорхойлно.

Бусад хэсгүүдийн тухайд:

  • А хэсэгт: Team Spirit, Aurora Gaming, G2 Esports болон Парисын сонгон шалгаруулалтаас эрхээ авсан BIG, JiJieHao нар багтжээ.
  • B хэсгийг: Team Falcons, FaZe Clan, Astralis нар тэргүүлж байна.
  • C хэсэгт: Team Vitality, MOUZ, FUT Esports, 100 Thieves зэрэг багууд хуваарилагджээ.

Esports World Cup 2026 хэсгийн бүрэлдэхүүн:

А хэсэг:

  • Team Spirit
  • Aurora Gaming
  • G2 Esports
  • GamerLegion
  • Luminosity
  • M80
  • BIG
  • JiJieHao

B хэсэг:

  • Team Falcons
  • Legacy
  • B8
  • Astralis
  • MIBR.LOS
  • FaZe Clan
  • Ninjas in Pyjamas eStar
  • K27 Esports

C хэсэг:

  • Team Vitality
  • MOUZ
  • FUT Esports
  • B8 Esports
  • PVISION
  • TYLOO
  • Lynn Vision Gaming
  • 100 Thieves

D хэсэг:

  • Natus Vincere
  • FURIA
  • G2 OQAD
  • The MongolZ
  • Magic
  • paiN Gaming
  • Wildcard
  • 3DMAX

Esports World Cup 2026-ын CS2 тэмцээн 8-р сарын 12-ноос 23-ны өдрүүдэд болох бөгөөд шилдэг 32 баг нийт 2 сая ам.долларын шагналын сангийн төлөө өрсөлдөх юм. Дашрамд дурдахад, The MongolZ баг өнгөрсөн жилийн тэмцээний гранд-финалд Aurora Gaming-ийг 3:0-ээр буулган авч, EWC-ийн аваргын цомыг өргөж байсан билээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй