Valve компани CS2 тоглоомд зориулан тэмцээн үзэгчдийн горимыг сайжруулж, зарим газруудыг шинэчлэн, “Cologne 2026 Shop” дэлгүүрт нэмэлт өөрчлөлт оруулсан шинэ апдейт (update буюу шинэчлэлт)-ийг гаргалаа.
Энэ удаагийн шинэчлэлтийн гол өөрчлөлтүүдээс дурдвал, тэмцээний стикерүүдийг хавчуургад (bookmark) нэмэх боломж, ажиглагчдад зориулсан флеш (flashbang буюу гялбуулагч гранат)-ны гэрлийн тодролыг тохируулах тохиргоо, түүнчлэн Ancient болон Sanctum газруудын өөрчлөлтүүд багтсан байна.
[ COLOGNE 2026 ]
- Cologne 2026 тэмцээний дэлгүүрт стикерүүдийг хавчуургад нэмж, тэмдэглэх боломжийг орууллаа.
[ БУСАД ӨӨРЧЛӨЛТҮҮД ]
- Үзэгч, ажиглагчдад зориулан флешний цагаан гэрлийн тодрол, нөлөөллийг тохируулах тусгай
r_spectator_flashbang_opacityкомандыг нэмэв. - Үзэгчдэд харагдах флешний эффект одоо HUD (Heads-Up Display буюу дэлгэц дээрх үндсэн мэдээллийн самбар)-ний доор дүрслэгдэх боллоо.
- Тоглоомын системийн тогтвортой ажиллагааг сайжруулав.
[ ГАЗРУУД / MAPS ]
- Ancient: Тодорхой цэгүүд дээр тоглогчид бие биенийхээ дээр гарч харах (boost хийх) боломжийг арилгах үүднээс клипинг (clipping буюу биетийн хил хязгаар)-ийг засаж шинэчилсэн байна.
- Sanctum: Уг газрыг Steam Workshop-ын хамгийн сүүлийн хувилбар руу шинэчиллээ.