BanKs: “Хэрэв The MongolZ-ийн оронд Falcons эсвэл NAVI байсан бол комьюнити аль хэдийн бут ниргэх байсан”

by Саруул Батболд
0 comments

Тэмцээний хөтлөгч Жеймс “BanKs” Бэнкс “All About Counter-Strike” цуврал подкастынхаа шинэ дугаараар Gentle Mates багийн ирээдүйн төлөв байдал, The MongolZ-ийн одоогийн форм болон үр дүнг дүгнэж, мөн PGL Astana 2026 тэмцээнд 9z Team-ийн үзүүлсэн тоглолтын талаар санал бодлоо хуваалцжээ.

Gentle Mates багийн ирээдүйн төлөв

Gentle Mates баг Тьер-1 (дээд зэрэглэлийн) тэмцээнүүдэд үргэлж асуудалтай тулгардаг байсныг бодвол PGL Astana-д дажгүй тоглолоо гэж би бодож байна. Гэхдээ энэ багийг ирээдүйд юу хүлээж байгааг мэдэхгүй юм. Клубын удирдлагууд одоогийн бүрэлдэхүүнээ хэвээр үлдээхийг хүсэж байгаа бололтой. Гол асуудал нь Gentle Mates-ийн тоглогчдын дундаж нас 27 бөгөөд энэ нь тийм ч залуу хамт олон биш гэсэн үг.

Гэсэн хэдий ч тэдний снайпер Martinez үнэхээр шилдэг нь. Тэр бол энэ багийн гол “чирэгч” (керри) юм. Ерөнхийдөө 9–11 дүгээр байр бол Gentle Mates-ийн хувьд чамламгүй амжилт. Ийм бүрэлдэхүүнтэйгээр тэд томоохон тэмцээнүүдийн плей-оффт шалгарна гэж найдахад хэцүү.

The MongolZ багийн тухай

The MongolZ багийг Мейжорын (дээд хэмжээний тэмцээн) өмнө бүүткэмп (эрчимжүүлсэн бэлтгэл) хийнэ гэж дуулсан. Гэхдээ энэ нь PGL Astana-гийн өмнө бэлтгэл хийгээгүйн шалтгаан болж чадахгүй. Энэ зэрэглэлийн тэмцээнүүд маш чухал шүү дээ. Бүх Монголоороо хайрлаж, дэмждэг энэ багт илүү их бэлтгэл сургуулилт хэрэгтэй байна. Өнгөрсөн тэмцээнд Spirit, Falcons, Aurora багуудад хожигдсон тул The MongolZ-ийн тоглолтыг шууд шүүмжлэх нь утгагүй байх.

Би энэ багт үнэхээр дуртай. Гэхдээ хэрэв тэд Falcons эсвэл NAVI байсан бол комьюнити аль хэдийн тэднийг газар доогуур ортол нь шүүмжлэх байлаа. Одоо The MongolZ-д CS Asia Championships-д сайн тоглоод зогсохгүй, дараагийн Мейжорын плей-оффт шалгарч үлдэх шаардлага бий. Тэгж чадахгүй бол клубын удирдлага бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах талаар бодохоос өөр аргагүйд хүрнэ.

9z Team-ийн PGL Astana 2026 тэмцээн дэх тоглолт

Би 9z-ийг PARIVISION-ийг хожно гэж таамаглаж байсан ч тэд үүнээс гадна Falcons болон MOUZ-ийг буулгаж авлаа. Энэ баг хүлээлтээс хол давсан тоглолт үзүүлэв. Тэдний хоёр ч тоглогч тэмцээний шилдэг 10 тоглогчийн жагсаалтад багтсан байна.

Миний бодлоор 9z шөвгийн наймд Magic багийг хожих ёстой байсан. Гэсэн хэдий ч тэд тэмцээнийг амжилттай дуусгалаа. Багийн тоглогчид ирээдүйн тэмцээнүүд, тэр дундаа удахгүй болох Мейжорын үеэр хэрэг болох асар их туршлага хуримтлуулж чадлаа.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй