“NAVI” анх удаа “Brawl Stars”-ийн дэлхийн аварга боллоо

0 comments 2 үзэлт

Украины цахим спортын “NAVI” байгууллага түүхэндээ анх удаа “Brawl Stars World Finals” тэмцээнд түрүүллээ. Тэд “Brawl Stars World Finals 2026” тэмцээний гранд-финалд “FUT” багийг 4:3 харьцаатайгаар буулган авч, улирлыг дэлхийн аваргын статустайгаар өндөрлүүлсэн байна.

“NAVI”-гийн аваргын цомд хүрэх замнал “Last Chance Qualifier”-аас эхэлсэн бөгөөд тэндээс тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сүүлчийн эрхүүдийн нэгийг авчээ. Хэсгийн шатанд “NAVI” өөрийн хэсэгтээ хоёрдугаар байр эзэлснээр хасагдах шатанд (плей-офф) шалгарсан юм.

Хасагдах шатны эхний тоглолтод “NAVI” баг “FUT”-тай таарч 3:2-оор ялж байв. Дараа нь тэд “HMBLE” болон “Elektros” багуудыг ижил 3:1 харьцаатайгаар хожсоноор гранд-финалд “FUT”-тай дахин учраа таарчээ.

Шийдвэрлэх тоглолтод “NAVI” баг “FUT”-ийг 4:3-аар буулган авч, тэмцээний гол цомыг хүртлээ. Nowy297 болон GeRo нарын хувьд энэ цом карьерынх нь хоёр дахь дэлхийн аваргын түрүү болсон бол Enraged анх удаа “Brawl Stars World Finals”-д түрүүлж байна.

“NAVI” клубийн эзэн Максим Криппа багтаа түүхэн амжилт гаргасанд баяр хүргэжээ: «Өнөөдөр “NAVI” түүхэндээ шинэ хуудас бичлээ. Клуб байгуулагдсан цагаас хойш анх удаа манай баг “Brawl Stars”-ийн дэлхийн аварга боллоо. Ялалт бүр нь Украин улс хүчирхэг багуудтай бөгөөд цахим спортын дэлхийн тэргүүлэгчдийн эгнээнд байх чадвартай гэдгийн бас нэгэн баталгаа юм. Тоглогчид, дасгалжуулагчдын бүрэлдэхүүн болон “NAVI”-гийн бүх хамт олонд баяр хүргэе».

Энэхүү ялалтынхаа төлөө “NAVI” 450,000 ам.долларын шагнал хүртсэн байна. “Brawl Stars World Finals 2026” тэмцээний нийт шагналын сан 1 сая ам.доллар байжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй