s1mple тир-1 зэрэглэлээс хасагдлаа: BCGame баг шууд урилга авах боломжгүй болов

by Саруул Батболд
0 comments

BCGame баг “CS Asia Championship” тэмцээний тоглолтод paiN багт хожигдсоноор тэмцээнээ хамгийн сүүлчийн байраар өндөрлүүллээ.

Dust2 мап (газар) дээр Бразилын хамт олон тоглолтын санаачилгыг шууд гартаа авч, 11:3-аар тэргүүлж эхэлсэн юм. Александр «s1mple» Костылевын хувийн ур чадвараар хэд хэдэн чухал раундыг авч, BCGame-ийн байдлыг бага зэрэг аварч байв. Тоглолтын төгсгөлд дараалсан таван раунд авсан ч камбэк (тоглолтыг эргүүлэн хожих) хийх магадлал бага байсан бөгөөд paiN баг итгэлтэйгээр хожил байгууллаа.

Anubis мапын тоглолт ч мөн ижил төстэй хувилбараар өрнөв. BCGame баг эхэндээ форс-раунд (эдийн засаг муу үед хүчээр зэвсэг худалдан авах раунд)-уудад хожсоны хүчинд тэсэж үлдсэн бөгөөд үүнд s1mple хуяггүйгээр Deagle гар буугаар гоёмсог 3k (гурван аллага) хийсэн нь нөлөөлсөн юм. Гэвч тоглолтын харьцаа 4:3 болсноос хойш тус баг тоглолтоос бүрэн гарч, paiN дараалж арван раунд авснаар мапыг 13:4-өөр өөрсдийн талд ашигтайгаар дуусгав.

Энэхүү хожигдол нь BCGame багийн хувьд илүү ноцтой үр дагаврыг дагуулж байна. Тэмцээнээс хасагдсаны дараа s1mple-ээр удирдуулсан тус баг Valve-ийн дэлхийн чансааны 97-р байр хүртэл ухарсан бөгөөд ингэснээр тэд тир-1 (дээд зэрэглэлийн) тэмцээний шууд инвайт авах боломжгүй болж байгаа юм.

Одоо тус баг тир-2 (хоёрдугаар зэрэглэлийн) тэмцээнүүдэд оролцож, нээлттэй сонгон шалгаруулалтуудад заавал ялалт байгуулах замаар чансаагаа ахиулж, хүссэн тэмцээндээ эрх авах гээд бүх замыг анхнаас нь эхлүүлэхээс өөр аргагүй болж байна.

Өөр нэг хувилбар бол өмнө нь Португалийн SAW багийн бүрэлдэхүүнтэй хийж байсан шиг чансаа өндөртэй тоглогчдоор багийнхаа үндсэн цөмийг солих явдал юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй