“IShowSpeed” 52.5 цагийн турш нойргүй тоглож “GTA 6”-г дуусгаад уйллаа

0 comments 2 үзэлт

Стример Даррен «IShowSpeed» Воткинс нойргүй, тасралтгүй хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр “GTA 6” тоглоомыг дуусгалаа.

Тоглоомын үндсэн үйл явдлыг дуусгахад түүнд 52 цаг 30 минут зарцуулагджээ. Төгсгөлийн титр гарсны дараа стример сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлсан байна. Түүний тоглоомыг дуусгаж буй мөчийг харуулсан нийтлэл, бичлэгүүдэд үйл явдлын нууцыг задруулахгүйн (спойлер) тулд зөвхөн титр гарч буй богино хэсгийг л харуулж байгаа аж.

Үүний дараа IShowSpeed тоглоомоо ачаалахын (load) оронд буруу үйлдэл сонгосноор 98 хувийн ахицтай байсан өмнөх хадгалсан файлаа санамсаргүйгээр устгачихжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй