NAVI Annual Club Incentive 2026-ыг тэргүүлж, 466 мянга гаруй доллар авна

0 comments 0 үзэлт

NAVI ESL-ийн Annual Club Incentive 2026 чансааг нэгдүгээр байрт дуусгаж, бүх багаас хамгийн өндөр буюу 466 521 ам.долларын урамшуулал хүртэхээр болжээ. Эцсийн чансааг ESL Pro Tour улирлын сүүлийн тэмцээн болсон IEM Beijing 2026 өндөрлөсний дараа гаргасан байна.

Багууд тэмцээнүүдийн дундаж зэрэг үзэгчдийн тоо болон оролцсон тэмцээнийхээ тоогоор оноо цуглуулжээ. NAVI IEM Beijing-д бүх оролцогчоос хамгийн өндөр буюу дунджаар 254 382 үзэгчтэй байсан нь үзэлтийн үзүүлэлтээр авах боломжтой дээд 12 оноог авчирсан байна.

NAVI 539 оноогоор улирлыг тэргүүлэв

NAVI улирлыг нийт 539 оноотой дуусгаж, шилдэг 16 багийн нийт үзүүлэлтийн 17.1 хувийг эзэлжээ. Annual Club Incentive 2026-ын эхний таван байр дараах байдалтай байна.

  • NAVI — 466 521 ам.доллар
  • FURIA — 314 188 ам.доллар
  • G2 — 264 852 ам.доллар
  • MOUZ — 228 500 ам.доллар
  • Falcons — 225 038 ам.доллар

The MongolZ чансааны 13-р байрт орж, 90 015 ам.доллар хүртэхээр болжээ. ESL нийтдээ шилдэг 16 клубын дунд 2.729 сая ам.доллар хуваарилах юм.

NAVI Annual Club Incentive 2026-ыг тэргүүллээ

Spirit-ийн 420 мянга гаруй долларын хувь хасагджээ

Хөтөлбөрт анх 3.15 сая ам.доллар төсөвлөсөн байсан ч Spirit баг тэмцээнээс татгалзах зөвшөөрөгдсөн тоог хэтрүүлсний дараа тус багт ногдох 420 550 ам.долларыг хасжээ. Багуудад олгох төлбөрийг 2027 оны эхний улиралд шилжүүлэхээр төлөвлөсөн байна.

2027 онд Annual Club Incentive-ийн чансааг тэглэж, шинэ улирлыг шинээр эхлүүлнэ. Дараагийн улирал 1-р сарын 27-ноос 2-р сарын 7-ны хооронд болох IEM Kraków тэмцээнээр эхлэх юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй