“Бид бэлэн”: Францын Ерөнхийлөгч Парис руу шилжсэн EWC тэмцээний талаар мэдэгдэв

by Саруул Батболд
0 comments

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн “X” олон нийтийн сүлжээндээ “Esports World Cup 2026” тэмцээн Парис хотноо зохион байгуулагдах болсныг зарлаж, итгэл хүлээлгэсэн Саудын Араб улсад талархал илэрхийлжээ.

“Esports World Cup 2026 Парис хотноо зохион байгуулагдахаар боллоо! Энэхүү тэмцээн манай улсад анх удаа болох гэж буй нь бидний хувьд нэр төрийн хэрэг юм. Итгэл хүлээлгэсэн Саудын Араб улсад баярлалаа. Бид 2026 оны кибер спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад бэлэн байна. Дэлхий дахиныг эх орондоо дахин урьж, угтан авч байгаадаа маш их бахархаж байна” хэмээн тэрээр бичсэн байна.

Сануулахад, Иран дахь дайны хурцадмал байдал болон Ойрхи Дорнодын геополитикийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас “Esports World Cup 2026” тэмцээнийг Саудын Арабын Эр-Рияд хотоос ийнхүү Парис руу яаралтай шилжүүлсэн билээ.

Тус супер наадам долоодугаар сарын 6-наас наймдугаар сарын 23-ны хооронд үргэлжлэх хуваарьтай. Үүнд дэлхийн 100 гаруй орны 200 гаруй клубын 2000 гаруй шилдэг тамирчин оролцох юм. Тэмцээний хөтөлбөрт 24 өөр төрлийн кибер спортын чиглэлээр 25 тэмцээн багтсан бөгөөд нийт шагналын сан нь рекордыг эвдсэн 75 сая гаруй ам.доллар байх болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй