“Animgraph 2” систем “Counter-Strike 2”-т албан ёсоор нэвтэрлээ

by Саруул Батболд
0 comments

Valve-ийн зүгээс 4 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Counter-Strike 2” тоглоомд томоохон шинэчлэл оруулж, “Animgraph 2” системийг туршилтын шатнаас албан ёсны хувилбар руу шилжүүллээ. Үүнтэй зэрэгцэн дүрүүдийн анимейшн болон тоглоомын явцад гардаг байсан хэд хэдэн алдааг зассан байна.

Өмнө нь бета шатанд байсан “Animgraph 2” систем 4 дүгээр сарын 21-нээс эхлэн тоглоомд бүрэн нэвтэрснээр дүрүүдийн хөдөлгөөн илүү уян хатан болж, гуравдугаар биеэс харагдах дүрслэлийн чанар сайжирлаа. Техникийн талаас авч үзвэл, дүрүүдийн “хитбокс” (hitbox – суманд оногдох талбай) болон моделийн синхрончлол сайжирснаар буудалт байндаа илүү оновчтой тусах боломж бүрдсэн байна. Мөн шинэ систем нь төв процессорын (CPU) ачааллыг бууруулж, FPS-ийг илүү тогтвортой болгожээ.

“CS2”-ын шинэ шинэчлэлтээр орсон өөрчлөлтүүд:

  • “animgraph_2_beta” хувилбарын бүх өөрчлөлтийг үндсэн тоглоомд нэмсэн.
  • Нэгдүгээр биеийн анимейшнд жижиг засварууд оруулсан.
  • Зэвсэг гаргаж ирэх үеийн логикийг шинэчилсэн.
  • Хутгаар довтлох үеийн шилжилтэд гардаг байсан алдааг зассан.
  • “Dual Berettas” гуравдугаар биеэс бууддаггүй байсан алдааг зассан.
  • Товчлуур хурдан дарснаар шатаар гүйлтийн хурдаар чимээгүй өгсдөг байсан цоорхойг (exploit) хаасан.
  • Налуу болон тэгш гадаргуу хооронд шилжих хөдөлгөөнийг илүү зөөлөн болгосон.
  • Гар бөмбөг шидэж, эргүүлж авах үеийн хэмжээний алдааг зассан.
  • CT болон T тал солигдох үеэр тоглоом гацдаг байсан алдааг зассан.

Хэдийгээр тоглогчид “Armory Pass” болон “Cache” газрыг нэмэгдэхийг хүлээж байсан ч энэхүү шинэчлэл нь “CS2”-ын тоглолтын чанарт мэдэгдэхүйц ахиц гаргана гэж мэргэжилтнүүд үзэж байна. Гэхдээ бодит үр дүн тоглогчид тэмцээн, тоглолтын үеэр туршиж үзсэний дараа илүү тодорхой болох юм.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй