Valve CS2-т зориулсан томоохон шинэчлэлт гаргалаа

0 comments

Valve компани CS2 тоглоомд ээлжит шинэчлэлтээ оруулж, Premier горимын карт сонголтын системийг дорвитой шинэчлэн, 3х3 форматаар тоглох хурдан хэмнэлттэй “Rush” шинэ горимыг нэмж, геймплейд хэд хэдэн чухал засвар орууллаа.

Энэхүү шинэчлэлтийн гол онцлог нь зэвсгээ чимээгүй цэнэглэх боломж бөгөөд үүний тулд цэнэглэх товчийг даран дарах шаардлагатай ба арай илүү цаг авна. Мөн мэргэн буучийн винтовын зумнаас гарахад чимээ гарахгүй болсон бөгөөд сумын тусгал болон цусны мөрийг илүү тодорхой болгон, Mirage болон бусад карт дээрх пикселийн завсрыг засаж янзалжээ.

Үүнээс гадна тоглоомд клантаг эргэн ирсэн бөгөөд хараа тохируулах системийг бүрэн шинэчилсэн байна. PREMIER Тоглогчдын судалж сурсан карт дээрээ тоглох боломжийг нэмэгдүүлэхийн тулд карт сонгох үйл явцыг шинэчилэв. Карт сонгох дараалал:

  • 1-р баг нэг карт сонгоно.
  • 2-р баг хоёр карт сонгоно.
  • 1-р баг сүүлчийн картыг сонгоно.
  • Үлдсэн дөрвөн картнаас нэгийг санамсаргүй байдлаар сонгож, тоглолт эхэлнэ.

RUSH

  • Rush нь 3 эсрэг 3 форматаар тоглох хурдан хэмнэлттэй горим юм.
  • Тоглогчид тулааны цуврал талбаруудаар дамжин өрсөлдөгчийнхөө цайзад хүрч, тоглолтод ялахын төлөө өрсөлдөнө.
  • Тулааны талбарууд тоглолт бүрд санамсаргүй байдлаар сонгогдох тул тулаан бүр дахин давтагдашгүй байна.
  • Эсрэг багаа бүрэн устгасны дараа (эсвэл цаг дуусахад) цамхгийг хяналтадаа авснаар раундад ялна.

ГЕЙМПЛЕЙ

  • Тоглогчид одоо цэнэглэх товчийг дарж барьснаар чимээгүй (гэхдээ илүү удаан) цэнэглэх боломжтой.
  • Мэргэн буучийн зэвсгийн зумнаас гарахад дуу чимээ гарахгүй.
  • Сумны тусгалын мөр (деколь)-ийн харагдах байдал болон нарийвчлалыг ерөнхийд нь нэмэгдүүлэв.
  • ammo_grenade_limit_total тохиргоо нь нэг раундад тоглогчийн худалдан авч болох гранатын нийт хязгаарыг чанд мөрдүүлнэ.
  • Тахианууд одоо Zeus x27 зэвсгийн цохилтод өртөж хохирол авдаг болсон.

ТОХИРГОО

  • Харааг дэлгэцийн нягтралаас хамаарахгүй болгон шинэчилэв.
  • Тохиргоо цэсэд шинэчлэгдсэн тохиргоонуудыг агуулсан “Хараа/Прицел” гэсэн шинэ таб нэмэгдэв.
  • Харааны шинэ стилиудыг нэмсэн.
  • Анхдагч харааг зэвсгийн нарийвчлалыг илүү сайн харуулдаг Динамик дөрвөлжин (Dynamic Quad) болгон өөрчлөв.

ЭНДЖИН

  • Движокийн кодыг Source 2-ын хамгийн сүүлийн үеийн хувилбар болгон шинэчилсэн.

ГАЗРЫН ЗУРАГ Ancient

  • Long A Main Hall хэсэг дэх гэрлийн текстурын нүхийг засав.
  • Jaguar доторх хаалганы геометр болон гранат ойх (клипинг) тохиргоог зассан.

Cache

  • Mid дэх цэнхэр хаалганы орчмын завсар зай болон клипингийг засав.

Mirage

  • A плент дэх тагтны барилгын шатыг бэхжүүлэв.

Train

  • A плент дэх хайрцган дээрх пикселийн завсрыг хаав.

БУСАД

  • Steam нийгэмлэгийн бүлгийн гишүүд өөрсдийн “Клантаг”-ийг тохируулах боломжтой болов. Та клантагаа өөрийн профайлаас тохируулж болно.
  • C4 дээр стикер наах боломжийг нэмэв.
  • Starjunk 95, Industrial Sunset Memories хөгжмийн цуглуулгыг энгийн болон StatTrak хувилбараар ДЭЛГҮҮР табнаас худалдан авах боломжтой.
  • Завсарлагааны үеэрх онооны самбарын статистикт өмнөх раундын үр дүнг бүрэн харуулдаг болгов.
  • Тоглогчид тоглоомоос хөөгдөх (кик) үед бангаас бултаж чаддаг байсан алдааг засав.
  • Тоглогчид одоо горим бүрийн хөгжмийн дууны хэмжээг тус тусад нь тохируулах боломжтой.

ВОРКШОП

  • Тоглогч тухайн бүсэд байх үед мини-мапын тусгай зургийг идэвхжүүлдэг minimap_volume объектыг нэмэв.
  • Байршлаас хамааран скайбоксын рендерингийг идэвхжүүлдэг sky_camera_volume болон sky_camera_volume_target-ийг нэмэв.
  • Тоглогчийн үхлийн дараах камерыг хязгаарладаг point_deathcam_bounds объектыг нэмэв.
  • Камерын чичиргээг зөвхөн тодорхой бүсэд зөвшөөрдөг env_shake_volume объектыг нэмэв.

СКРИПТҮҮД

  • CSRadarPoint объектыг нэмэв.
  • CSObservablePoint объектыг нэмэв.
  • AddTeamMoney API аргыг нэмэв.
  • OnPlayerTeamChanged буцах дуудлага (callback)-ыг нэмэв.
  • SetDialogVariableString одоо нутагшуулалтын мөрийг хүлээн авдаг боллоо.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй