Riot Games VALORANT-ийн тоглоом доторх дэлгүүрт Neo Frontier 2.0 нэртэй шинэ skin багцыг гаргалаа. 2023 онд анх танилцуулагдсан Зэрлэг Барууны хэв маягтай алдарт цуврал ийнхүү эргэн ирж байгаа бөгөөд шинэ коллекц бүх бүсийн тоглогчдод аль хэдийн нээлттэй болсон байна.
Ласо гол онцлох зүйл болов
Neo Frontier 2.0 багцын хамгийн анхаарал татсан зүйл нь шинэ melee weapon буюу өвөрмөц дизайн, тусгай animation бүхий ласо юм. Шинэ цувралын бүх skin ногоон, цэнхэр, ягаан, шар гэсэн дөрвөн өнгөний хувилбартай.
Багцад дараах зүйлс багтжээ:
- Ласо буюу melee weapon;
- Vandal;
- Shorty;
- хоёр player card;
- “V26” spray.
Neo Frontier 2.0-ийн бүтэн багц 6 700 VP үнэтэй. Гэхдээ тоглогчид багцын зүйлсийг тусад нь худалдан авах боломжтой.
Эхний Neo Frontier-ийн зарим skin дэлгүүрт түр эргэн ирлээ
Шинэ коллекц гарсантай зэрэгцэн хөгжүүлэгчид анхны Neo Frontier багцын зарим skin-ийг дэлгүүрт түр хугацаанд буцаан оруулжээ. Үүнд Phantom, Sheriff болон Marshall багтсан байна.
Харин Odin-д зориулсан skin болон анхны Neo Frontier сүх энэ саналд ороогүй. Тэдгээрийг авах цорын ганц боломж нь “Night Market” болон дэлгүүрийн өдөр тутмын rotation хэвээр үлджээ.
Neo Frontier 2.0 багц VALORANT-ийн 13.02 шинэчлэлтэй зэрэгцэн гарсан байна. Уг patch Phoenix агентын ultimate чадварыг сулруулж, техникийн алдаануудыг зассан бөгөөд тоглоомын горимуудад хэд хэдэн өөрчлөлт оруулжээ.