Riot Games “VALORANT”-ын 13.08 шинэчлэлтийн дэлгэрэнгүйг зарлалаа

0 comments

Riot Games компани VALORANT тоглоомын 13.08 патчийг албан ёсоор танилцууллаа. Шинэчлэлтийн гол өөрчлөлт нь зураглалын эргэлт (map rotation) байсан бөгөөд Өрсөлдөөнт (Competitive) болон Deathmatch горимуудаас Ascent болон Split зураглалуудыг хасжээ. Тэдний оронд Bind болон шинэчлэгдсэн Corrode зураглал эргэн ирсэн байна.

Corrode зураглал дээр хөгжүүлэгчид төвийн хэсгийн (Mid) бүтэц болон А цэг дээр Спайк (Spike) суурилуулах талбайг өөрчилсөн төдийгүй хамгаалагчдын ротацийг хурдасгахын тулд төрөх замуудыг тохируулжээ.

Үүнээс гадна тоглоомд шинээр “Map Rating” систем нэвтэрсэн бөгөөд энэ нь тоглогчийн зураглал бүр дээрх хувийн ур чадвар, үр ашгийг 0-ээс 500 хүртэлх оноо болон С-ээс S хүртэлх үсгэн үнэлгээгээр үнэлэх юм. Уг чансаа нь хоёр талын ялалтын хувь болон хувийн статистик дээр үндэслэн бүрдэх бөгөөд тооцоолох томьёог нь мөн шинэчилсэн байна.

Мөн Riot Games 5 дугаар Актын хугацаанд дүрэм зөрчигчидтэй тэмцсэн албан ёсны статистик мэдээллээ дэлгэлээ.

Хөгжүүлэгчид хууран мэхлэх программ (чит) ашигласан 171,000 гаруй, байнга тоглолтыг хаяж гарсан (AFK) 288,000, зэрэг дэвээр луйвар / манипуляци хийсэн 76,000, зүй бус харилцаа (toxic behavior) гаргасан 74,000, бот ашигласан 54,000 хаягийг тус тус хааж, бан тавьжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй