Төрсөн өдрийн мэнд! Counter-Strike 2 тоглоом 3 нас хүрлээ

0 comments

Counter-Strike 2 нээлтээ хийснээс хойшх гурав дахь жилийн ойгоо тэмдэглэлээ. Тус тоглоом хэдэн сарын турш хаалттай туршилт хийсний эцэст 2023 оны есдүгээр сарын 27-нд Steam платформ дээр албан ёсоор нээлтээ хийж, Counter-Strike: Global Offensive-ийг бүрэн орлосон юм.

Source 2 хөдөлгүүрт шилжсэний дүнд уг шутер тоглоом шинэчлэгдсэн картууд, сайжруулсан утааны систем болон чансааны шинэ Premier горимтой болсон билээ. CS:GO хожим нь Steam платформд тусдаа хувилбараар эргэн ирсэн ч Valve-ийн зүгээс бүрэн дэмжлэг авахаа больсон юм.

Гурван жилийн хугацаанд Counter-Strike 2 нь цувралын хамгийн том тэмцээнүүдийн үндсэн төрөл болон бэхжлээ. Хөгжүүлэгчид картууд, матчмейкинг болон бусад элементүүдийг сайжруулан тоглоомоо үргэлжлүүлэн шинэчилсээр байна.

Steam Charts-ын мэдээллээс үзвэл, наймдугаар сард CS2-ын нэгэн зэрэг тоглосон тоглогчдын оргил тоо 1,331,274-т хүрсэн бол дундаж тоглогчдын тоо 853,232 байжээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй