Vitality багийн тоглогч Робин “ropz” Куль Counter-Strike-ийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчийн талаарх бодлоо өөрчилжээ. Зургаан жилийн өмнө Эстонийн цахим спортчин залуу Александр “s1mple” Костылевыг бүх цаг үеийн агуу тоглогч хэмээн нэрлэж байсан бол одоо Францын мэргэн бууч Матье “ZywOo” Эрбог илүүд үзэх болсон байна.
Робины хэлснээр, ZywOo сүүлийн жилүүдийн тогтвортой тоглолт болон цуглуулсан амжилтаараа Украин тамирчныг гүйцэж түрүүлсэн гэнэ.
“Би одоо ZywOo-г тэдгээр амжилт, бүх шагналуудыг давж гарсан гэж бодож байна. Сүүлийн жилүүдэд Матье тоглолтын түвшингөө илт тогтвортой барьж чадлаа. Миний бодлоор, яг одоогийн байдлаар тэр s1mple-ээс давж гарсан. Зургаан жилийн өмнө s1mple-ийн хувьд энэ нь үнэн байсан бол өнөөдөр би ZywOo-г нэрлэх болно.”