HLTV-ийн долоо хоногийн чансаа шинэчлэгдлээ: “The MongolZ” байрлалаа хадгалав

by Саруул Батболд
0 comments

HLTV цахим хуудаснаас 2026 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаарх CS2-ын дэлхийн шилдэг багуудын шинэчилсэн чансааг танилцууллаа. Францын “Vitality” баг 2025 оны 12 дугаар сарын 15-наас хойш чансааг тасралтгүй тэргүүлсэн хэвээр байгаа ч урт хугацааны дараа анх удаа тэдний цуглуулсан оноо бага зэрэг буурч, 991 оноотой болжээ.

Чансааны хоёрдугаар байрыг NAVI баг есөн долоо хоногийн турш тогтвортой хадгалж байгаа бөгөөд тэргүүлэгчтэй хийх онооны зөрүүгээ ойртуулсаар 712 оноонд хүрлээ. Гуравдугаар байрт 544 оноотой Team Spirit бичигдэж байна. Тус баг Мажор тэмцээний хоёрдугаар шатыг 3-0 гэсэн амжилтаар итгэл төгс даван дараагийн шатанд тоглохоор болоод буй.

Дөрөвдүгээр байрт Falcons баг 509 оноотойгоор бичигдсэн бол тавдугаар байрыг FURIA (393 оноо), зургаgдугаар байрыг Туркийн Aurora баг 354 оноотойгоор тус тус эзэлжээ.

HLTV-ийн долоо хоногийн чансаа шинэчлэгдлээ: "The MongolZ" байрлалаа хадгалав

“The MongolZ” болон ТОП-10-ын өөрчлөлт

MOUZ (7) баг нэг байраар урагшилж, Бразилын Legacy (8) багийг ардаа орхижээ. “Legacy” багийн хувьд өнгөрсөн 3 дугаар сарын эхээр чансааны 32-т бичигдэж байсан бол одоо Мажор тэмцээний хоёрдугаар шатанд тэмцлээ амжилттай үргэлжлүүлж байна.

Манай The MongolZ баг чансааны 9 дүгээр байраа хэвээр хадгалж үлдсэн бөгөөд “1xbet Mongolia”-гийн дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд өрсөлдсөөр байна.

Шилдэг аравтын жагсаалтыг Parivision баг хаасан бөгөөд тэд Кёльний Мажорын 2 шатнаас 0:3 гэсэн үр дүнтэйгээр хасагдсан GamerLegion багийг топ 10-аас шахан гаргажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй