Шуум: Neityu ирэх тэмцээнүүдэд FaZe-ийн бүрэлдэхүүнд тоглохоор болжээ

by Саруул Батболд
0 comments

Францын алдартай инсайдер neL-ийн мэдээлснээр Райан “Neityu” Обри ойрын хугацаанд болох Counter-Strike 2-ын тэмцээнүүдэд FaZe багийн бүрэлдэхүүнд орлон тоглогчоор (stand-in) оролцохоор болжээ.

Баталгаажаагүй эх сурвалжийн мэдээллээр, Neityu нь Falcons баг руу шилжихээр яригдаж буй Финн “karrigan” Андерсенийг түр орлох аж. Энэ тохиолдолд Рассел “Twistzz” Ван Далкен багийн ахлагчийн үүргийг хүлээж авч, АНУ-д болох BLAST Rivals болон IEM Atlanta тэмцээнүүдэд багийг удирдан оролцох төлөвтэй байна.

“BLAST Rivals Spring 2026” тэмцээн нь FaZe-ийн дараагийн томоохон сорилт болох бөгөөд 4 дүгээр сарын 29-нд АНУ-ын Форт-Уэрт хотод эхэлнэ. Урилга авсан найман баг 350,000 ам.долларын шагналын сангийн төлөө офлайн хэлбэрээр өрсөлдөх юм.

FaZe багийн ирэх тэмцээнүүдэд оролцох боломжит бүрэлдэхүүн:

  • Хелвис “broky” Саукантс
  • Давид “frozen” Чернянский
  • Якуб “jcobbb” Петрушевский
  • Рассел “Twistzz” Ван Далкен
  • Райан “Neityu” Обри

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй