Тэмцээн зохион байгуулагч алдартай PGL компани 2027 оны 4 дүгээр сард БНХАУ-д “CS2”-ын томоохон тэмцээн зохион байгуулахаа өөрсдийн албан ёсны цахим хуудсуудаар дамжуулан зарлалаа.
Тус тэмцээн 2027 оны 4 дүгээр сарын 14-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд шагналын сан нь 1 сая ам.доллар ($1,000,000) байх юм.
Тэмцээний бүтэц болон оролцох багууд
Аваргын төлөө нийт 16 баг өрсөлдөхөөс 14 баг нь дэлхийн Global VRS чансааны дагуу шууд урилгаар (direct invite) оролцох эрхээ авна. Харин үлдсэн хоёр слотыг бүсчилсэн урьдчилсан шатнаас шалгаруулах бөгөөд Европ болон Ази бүсээс тус бүр нэг баг эрхээ авах хуваарьтай байна.
Урьдчилсан шатны тоглолтуудын хуваарь
Европын урьдчилсан шат (European Qualifier)
- Нээлттэй шат (Open Qualifier): 2027 оны 1 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд
- Хаалттай шат (Closed Qualifier): 2027 оны 2 дугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд (Энд нийт 8 баг өрсөлдөх бөгөөд 6 баг нь Европын VRS чансаагаар шууд уригдаж, үлдсэн 2 баг нь нээлттэй шатнаас шалгарч нэгдэнэ).
Азийн урьдчилсан шат (Asian Qualifier)
- Нээлттэй шат (Open Qualifier): 2027 оны 1 дүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд
- Хаалттай шат (Closed Qualifier): 2027 оны 2 дугаар сарын 1-нээс 4-ний өдрүүдэд (Азийн хаалттай шат нь 3 дэд бүсэд хуваагдан явагдах бөгөөд бүс тус бүрийн ялагчид үндсэн тэмцээний цорын ганц слотын төлөө хоорондоо шийдвэрлэх тоглолт хийх юм).