Passion UA дампуурлаа зарлахад ойрхон байна: CS2 багадаа 600 мянган ам.долларын өртэй

0 comments

Украины кибер спортын Passion UA байгууллага дампуурлаа зарлаж, үйл ажиллагаагаа бүрэн зогсооход ойрхон байгаа тухай салбарын хэд хэдэн эх сурвалжууд мэдээллээ.

Инсайдеруудын мэдээлснээр, Passion UA байгууллагын CS2-ын хуучин бүрэлдэхүүний тоглогчиддоо өгөх ёстой өр төлбөр нь 500,000-аас 600,000 ам.долларт хүрээд байгаа аж.

Энэхүү мөнгөн дүнгийн дийлэнх хувийг “Budapest Major” тэмцээний стикер борлуулалтаас олох ёстой байсан хувь эзэлж байна. Эх сурвалжуудын дурдсанаар, байгууллагын удирдлагуудын нэг болох Артемийс Рябовс уг мөнгийг Valve компаниас одоог хүртэл шилжүүлж ирүүлээгүй хэмээн багаа олон удаа тайвшруулж байжээ.

Харин Valve компанийн хувьд энэ асуудлаар ирсэн олон тооны хүсэлтэд хариу өгөхгүй байгаа бөгөөд төлбөрийн нөхцөл байдлын талаар ямар нэгэн албан ёсны тайлбар хийхээс татгалзсаар байна.

Passion UA дампуурлаа зарлахад ойрхон байна: CS2 багадаа 600 мянган ам.долларын өртэй

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй