Call of Duty цувралын түүхэнд анх удаа Call of Duty: Modern Warfare 4 тоглоомын бета туршилт нь олон тоглогчийн (multiplayer) горим, зохиолт ажиллагаа болон Call of Duty: Warzone платформыг нэг дор нэгтгэхээр болжээ. “Call of Duty Next” танилцуулга арга хэмжээний дараа буюу 8-р сарын 21-нээс 25-ны хооронд тоглоомыг урьдчилан захиалсан хэрэглэгчдэд зориулсан “Early Access” буюу урьдчилсан хандалт эхэлнэ.
Эхний шатанд оролцогчид 6v6 болон “Kill Block” горимд зориулсан шинэ 5 зураглал (map), сүлжээний тоглоомын горимуудаас гадна “Entrenched” нэртэй кампанит ажлын нэг даалгаврыг туршиж үзэх боломжтой. Уг даалгаварт Хойд Солонгос Өмнөд Солонгос руу довтолж буй үйл явдал гарах бөгөөд тоглогчид Америкийн цэргийн хамт Өмнөд Солонгосын далайн явган цэргүүдийг удирдаж тоглох юм.
“Цувралын түүхэнд анх удаа: Олон тоглогчийн горим, зохиолт ажиллагаа болон Call of Duty: Warzone бүгд нэг бета хувилбарт багтана.”
Нийтэд нээлттэй бета (Open Beta) туршилт 8-р сарын 28-наас 9-р сарын 1 хүртэл бүх платформ дээр үргэлжилнэ. Энэхүү хоёр дахь долоо хоногийн туршилтын үеэр Warzone Resurgence-д зориулсан “Zodiac” нэртэй шинэ зураглал, Ground War горимын шинэ байршлууд болон олон тоглогчийн нэмэлт горим, зураглалуудыг нэмж оруулахаар төлөвлөжээ.
Ийнхүү Modern Warfare 4 нь гурван үндсэн хэсгийг нэгэн дор турших боломж олгож буй цувралын анхны тоглоом болж байна. Хөгжүүлэгч Infinity Ward студи туршилтыг яагаад ийм өргөн хүрээтэй хийх болсноо хараахан тайлбарлаагүй байна.