Parker HEROIC багийн тоглогчдын цалингийн дэлгэрэнгүйг ил болгов

by Саруул Батболд
0 comments

Dota 2-ын HEROIC багийн тоглогч асан Дэвид “Parker” Нико Флорес блоггер ElMacarius-ийн шууд дамжуулалтад оролцохдоо багийнхаа санхүүгийн дотоод мэдээллийг нээлттэй хуваалцжээ. Тэрээр тоглогчдын цалин, бэлтгэлийн заавал болон тэмцээний шагналын мөнгө хэрхэн хуваагддаг талаар дэлгэрэнгүй ярьсан байна.

Parker-ийн хэлснээр HEROIC-ийн үндсэн тоглогчдын дундаж цалин сард 9,000-аас 12,000 ам.долларын хооронд хэлбэлздэг аж. Гэхдээ багийн гишүүн бүрийн авдаг мөнгө ижил биш. Тухайлбал, үндсэн тоглогчид дээрх хэмжээний цалин авдаг бол Tailung шиг шинээр ирсэн тоглогчдын цалин 5,000-аас 8,000 ам.доллар байх тохиолдол бий.

Тэрээр өөрийнхөө хувьд сард хамгийн ихдээ 10,000 ам.долларын цалин авч байснаа хүлээн зөвшөөрөөд, гэрээний үнийн дүн нь тухайн тоглогчийн ур чадвар болон тоглолтын формоос шууд хамаардаг болохыг онцолжээ.

Мөн тэрээр Бразил дахь буткэмп (бэлтгэлийн байр)-ийн зардал багт сард ойролцоогоор 15,000-аас 20,000 ам.доллар болдог байсныг дурдав. Харин тэмцээний шагналын мөнгийг томоохон байгууллагуудын жишгээр дараах байдлаар хуваадаг байна:

  • 85%-ийг тоглогчид авна: Тоглогч бүр нийт шагналын сангийн 15–18%-ийг хүртдэг.
  • 15%-ийг байгууллага авна: Тэмцээний винрейтээс үл хамааран байгууллага ийм хэмжээний шимтгэл авдаг байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй