NAVI баг ESL Pro League Season 23-ийн шигшээ тоглолтод Aurora-г 3:1 (Mirage 13:7, Anubis 11:13, Nuke 13:6, Dust2 13:9) харьцаатайгаар буулган авч, аваргын цомыг өргөлөө. Тэд аваргын титмээс гадна 100,000 ам.долларын шагнал хүртсэн бөгөөд багтаа нэмэлтээр 150,000 ам.долларын орлого оруулж чадлаа.
Хасагдах шатны (Play-off) замнал:
- 2:0 vs The Mongolz
- 2:1 vs FUT Esports
- 3:1 vs Aurora
Шагналын сангийн хуваарилалт
Хасагдах шатанд шалгарсан найман баг нийт 275,000 ам.долларыг хуваан хүртсэнээс хамгийн их хувийг буюу 100,000 ам.долларыг аварга NAVI баг авлаа. Хоёрдугаар байрт шалгарсан баг 55,000 ам.доллар хүртсэн байна. ESL Pro League Season 23-ийн шагналын сангийн бүрэн хуваарилалтыг доор харуулав:
- 1-р байр: $100,000 — NAVI
- 2-р байр: $55,000 — Aurora
- 3-р байр: $37,500 — Astralis
- 4-р байр: $22,500 — FUT Esports
- 5-8-р байр: $15,000 — Team Spirit, Legacy, The MongolZ, MOUZ.
Манай залуус болох The MongolZ баг энэ удаагийн тэмцээнд өөрсдийгөө сайн харуулж чадсан бөгөөд 1xBet-ийн байнгын дэмжлэгтэйгээр дараагийн тэмцээндээ бэлтгэж эхлээд байна. ESL Pro League Season 23 нь 3-р сарын 13-наас 15-ны хооронд LAN хэлбэрээр зохион байгуулагдсан бөгөөд нийт шагналын сан нь 776,000 ам.доллар байлаа.
2 comments
NAVI үнэхээр сайн тоглолоо
Кибер спорт улам хөгжөөд гоё байна