Тоглогчид “Metacritic” дээрх “GTA 6”-гийн үнэлгээг унагалаа – Шүүмжлэгчдийнхээс эрс ялгаатай байна

0 comments 2 үзэлт

“Metacritic” цахим хуудас дахь “GTA 6” тоглоомын хэрэглэгчдийн үнэлгээ мэргэжлийн шүүмжлэгчдийн өгсөн онооноос хамаагүй доогуур гарчээ.

“PlayStation 5” консол дээр тус тоглоом 10-аас 5.2 оноо авсан байна. Хэрэглэгчдийн үнэлгээний 44 хувь нь эерэг, 8 хувь нь дундаж (холимог), 48 хувь нь сөрөг үнэлгээ байгаа аж. Харин “Xbox Series X” дээр нөхцөл байдал бүр ч тааруу буюу 4.8 оноотой байгаа бөгөөд сөрөг сэтгэгдлийн эзлэх хувь 53 хувьд хүрчээ.

Энэ нь хэвлэл мэдээллийнхний сэтгэгдлээс эрс тэс зөрж байна. Өмнө нь “GTA 6” шүүмжлэгчдээс 100-гаас 99 оноо авч, “Universal Acclaim” (бүх нийтийн хүлээн зөвшөөрөлт) статусыг хүртээд байсан юм.

Сөрөг сэтгэгдлүүдэд тоглогчид секундэд 30 кадрын (30 FPS) хязгаарлалт, зарим үзэгдэл дээрх гүйцэтгэлийн уналт, нээлтийн үеийн алдаанууд (баг), зохиолын удаан эхлэл болон тоглоомын өндөр үнийг дурджээ. Мөн хэрэглэгчдийн зарим хэсэг нь мөнгө олох (монетизаци) зарим элементийг шүүмжилж, 13 жил хүлээсний эцэст “GTA 6” тэдний хүлээлтийг бүрэн биелүүлж чадаагүй гэж үзсэн байна.

Үүний зэрэгцээ эерэг сэтгэгдлүүдэд график дүрслэл, Леонида мужийн нарийвчлал, уур амьсгал, дүрүүд болон нээлттэй ертөнцийн цар хүрээг магтан сайшаажээ.

Хэрэглэгчдийн үнэлгээ доогуур байгаа нь “ревью-бомбинг” буюу зохион байгуулалттайгаар сөрөг үнэлгээ өгөх явдалтай тодорхой хэмжээнд холбоотой байж магадгүй юм. Гэсэн хэдий ч сөрөг үнэлгээний яг хэдэн хувийг “GTA 6”-г бодитоор тоглосон хүмүүс үлдээснийг “Metacritic”-ийн үнэлгээнээс яг таг тодорхойлох боломжгүй байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй