Магнус Карлсен Esports World Cup-ийг сонголоо

by Саруул Батболд
2 comments

Дэлхийн шатрын аварга асан Магнус Карлсен “Grand Chess Tour 2026” цувралыг алгасахаар шийдвэрлэв. Тэрээр оронд нь “Esports World Cup“-ийн хүрээнд зохион байгуулагдах шатрын тэмцээнийг сонгосон бөгөөд эдгээр хоёр тэмцээний тов давхцаж байгаа нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ.

“Grand Chess Tour” (GCT) цуврал тавдугаар сарын 3-наас наймдугаар сарын 28-ны хооронд дөрвөн өөр байршилд зохион байгуулагдана. Харин “Esports World Cup 2026”-ийн шатрын тэмцээн наймдугаар сарын 11-нээс 15-ны хооронд товлогдсон нь хоёр тэмцээнд зэрэг оролцох боломжийг хаасан байна.

Энэхүү мэдээллийг их мастер Хикару Накамура өөрийн шууд дамжуулалтын үеэр хуваалцжээ. Түүний хэлснээр тэрээр өөрөө болон Алиреза Фиружа, Магнус Карлсен нар хуваарийн давхцлаас шалтгаалан “Esports World Cup”-д оролцох сонголтыг хийсэн байна.

Шатарчдын энэхүү шийдвэрт тэмцээний шагналын сангийн асар их зөрүү нөлөөлсөн байх магадлалтай юм. “Esports World Cup 2026”-ийн шатрын төрлийн шагналын сан 1.5 сая ам.доллар байгаа бол “GCT” цувралынх 100 мянган ам.доллар байгаа ажээ.

You may also like

2 comments

Минли 5 сар 6, 2026 - 04:34

Magnus Karlsen хүртэл esports сонирхож байгаа нь гоё юм

Reply
Сартак 5 сар 6, 2026 - 04:40

Шатар, esports хоёр улам ойртож байх шиг байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй