Хятадын “Lynn Vision” баг “Hero Esports Asian Champions League” тэмцээнд түрүүлснээр “Esports World Cup“-д оролцох эрхээ албан ёсоор авлаа. Шанхай хотод зохион байгуулагдсан тус тэмцээний гранд-финалд тэд “JiJieHao” багийг буулган авч, үндсэн тэмцээний эрхээс гадна 80,000 ам.долларын шагнал хүртсэн байна.
“Hero Esports ACL” нь 2 сая ам.долларын шагналын сантай, дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөх “Esports World Cup” тэмцээний цорын ганц бүс нутгийн урьдчилсан шат (квалификаци) юм. Үндсэн шат эхлэхийн өмнө 128 баг оролцох LAN-урьдчилсан шат (офлайн тэмцээн) мөн зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Тэмцээний байршил өөрчлөгдөж магадгүй байна
Уг шат нь анх Саудын Арабын Эр-Рияд хотод наймдугаар сарын 7-ноос 23-ны хооронд болохоор товлогдсон байв. Гэвч “GamesBeat”-ийн мэдээлснээр, Иран дахь мөргөлдөөн хурцадсаны улмаас зохион байгуулагчид энэхүү олон төрөлт кибер спортын наадмыг Францын Парис хот руу шилжүүлж магадгүй байгаа аж.
Байршил өөрчлөгдөх нь Counter-Strike-ийн тэмцээнд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Хэрэв тэмцээн болохоос 10 сарын өмнө буюу tier-1 (дээд зэрэглэлийн) тэмцээний мэдээлэл хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш шилжилт хийвэл “Valve” компаниас тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болно. Гэвч хөгжүүлэгчдийн зүгээс өнгөрсөн оны сүүлээс эхлэн ийм төрлийн онцгой зөвшөөрөл олгохоо бүрмөсөн зогсоосон билээ.