Финн “karrigan” Андерсен өөрийн шинэ баг “Falcons”-ийн хамтаар “PGL Astana 2026” тэмцээний гранд-финалд “Team Spirit” багт 0:3-ын харьцаатайгаар ялагдаж, аман хүзүүдлээ.
Данийн кибер спортчин залуу шинэ бүрэлдэхүүнтэйгээ оролцсон анхны тэмцээнийхээ үр дүнг өөрийн “X” хуудсаараа дамжуулан ийнхүү дүгнэжээ:
“Анхны тэмцээндээ хоёрдугаар байр эзэлнэ гэдэг боломжийн үр дүн. Маргааш би CAC тэмцээнд тоглохоор Хятад руу ниснэ. Одоо бидний хувьд зөв чиглэлд итгэлтэй урагшлахын тулд тоглолтын тогтвортой байдлаа олох нь маш чухал байна.”
“CS Asia Championships 2026” (CAC) тэмцээн тавдугаар сарын 20-нд эхэлж, дөрвөн өдрийн турш үргэлжлэн тавдугаар сарын 24-нд өндөрлөх юм. Хятад улсын Шанхай хотод болох уг тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх бөгөөд шагналын сан нь 1,000,000 ам.доллар ажээ.