Криштиану Роналду “Esports World Cup 2026” тэмцээний элч төлөөлөгч болж, сурталчилгаанд тоглолоо

by Саруул Батболд
0 comments

Португалийн домогт хөлбөмбөгчин Криштиану Роналду “Esports Foundation”-той хамтын ажиллагаагаа албан ёсоор сунгаж, “Esports World Cup 2026” (EWC 2026) тэмцээний гол нүүр царайгаар дахин тодорлоо. Хөлбөмбөгийн супер од өөрийн сошиал медиа дахь 1 тэрбум гаруй дагагчтай асар том медиа нөлөөгөө ашиглан цахим спортын энэхүү нүсэр тэмцээнд шинэ үзэгчдийг татах, олон улсад сурталчлах үүрэг гүйцэтгэх юм.

Дэлхийн шилдгүүд нэг дор цугласан сурталчилгаа

Тэмцээний зохион байгуулагчид аль хэдийн олныг байлдан дагуулсан албан ёсны сурталчилгааны видеог цацаад байна. Уг гайхалтай видеонд португал хөлбөмбөгчнөөс гадна цахим спорт болон оюуны спортын ертөнцийг эзэгнэж буй дараах шилдэг тамирчид хамтран тогложээ.

Бичлэгт дүр бүтээсэн одод:

  • Ли “Faker” Сан Хек (T1): “League of Legends” тоглоомын түүхэн дэх хамгийн агуу тоглогч, амьд домог.
  • Матье “ZywOo” Эрбо (Team Vitality): Өдгөө дэлхийн CS2-ын тавцанд хамгийн шилдэгт тооцогдож буй мэргэн бууч.
  • Магнус Карлсен: Шатрын спортын дэлхийн олон удаагийн аварга, өнөө цагийн хамгийн хүчирхэг их мастер.
  • Карл “KarlTzy” Непомюсено (Team Liquid): “Mobile Legends” төрлийн хамгийн алдартай супер од.
  • Сю “YiNuo” Бичен (AG Global Esports): “Honor of Kings” тоглоомын дэлхийн шилдэг багийн ахлагч.

Уламжлалт спорт болон цахим спортын зааг ялгааг арилгах, залуу үеийнхний сонирхлыг нэгтгэхэд Криштиану Роналдугийн оролцоо асар том түлхэц болно гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Дэлхийн хамгийн том шагналын сантай тус тэмцээний талаарх нэмэлт мэдээллүүд тун удахгүй цацагдах болно.

You may also like

Сэтгэгдэл үлдээгээрэй